Амтат гурвал

//Амтат гурвал

Амтат гурвал

330Цөцгийн кремтэй жимс

  1. Цөцгий, элсэн чихэр болон өөрийн дуртай жимснүүдээ сонгоно. Жимснүүдийг угаагаад цаасан салфеткан дээр тавьж усыг нь сайтар хатаагаад жижиглэж хэрчинэ. Усан үзэм сонгосон бол ясыг нь салгана.
  2. Цөцгийг элсэн чихэртэй нийлүүлж сайтар хутгана. 100 гр жимсэнд 1/2 шилэн аяга  элсэн чихэр, 1 шилэн аяга цөцгий ногдохоор бэлтгэнэ.
  3. Шилэн аяганд жимсээ хийж цөцгийгөөр дүүргээд амтат десерт бэлэн болно. Хэрэв хоолны дэглэм барьж байгаа бол цөцгийн дээр бага зэрэг желатин нэмэх эсвэл тослоггүй цөцгий сонгож болно.

Цагаан будааны пудинг

  1. 033Нэг шилэн аяга цагаан будааг сүүнд (шингэн кашархуу) чанаж болгоод блендерт хийж нухашлана. Дээр нь шилэн аяга элсэн чихэр, чимх ванилин, 3 ш өндөгний шар нэмж зуурна.
  2. Пудингийг хэвэнд хийж ууранд 10-15 минут жигнэнэ.
  3. Энэхүү пудингийг хөргөж, хүйтнээр нь идэхэд тохиромжтой.

Жимс, овъёосны суфле

  1. Дуртай жимснүүдээ сонгож угаагаад нухашлаж элсэн чихэр нэмж хутгана. Хольцыг улам өтгөрүүлэхийн тулд бага зэрэг желатин нэмж болно.
  2. Цөцгийг хөөсөртөл нь сайтар хутгана.
  3. Шилэн аяганд жимс болон цөцгийг үелүүлэн хийж дүүргээд хөргөгчинд тавьж царцаана.
  4. Овъёосны нэвсийг тосгүйгээр элсэн чихэртэй нийлүүлж хайруулын тавганд хуураад элсэн чихэр нь хайлж эхэлмэгц аягатай суфле тавьж чимэглэнэ.

87

 

 

 

2016-10-17T22:47:43+00:00 2015 оны 01-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment