Амралтын өдрийг та бүхэн гэр бүлээрээ ая тухтай өнгөрүүлж байна уу. Эрхэм уншигч та бүхэндээ зориулан амралтын өдөр хийх амттай хоол болох Булгоги/Bulgogi Jungol/ буюу амталсан махтай ногоотой шөлний жорыг танилцуулж байна.
Булгоги нь солонгосын алдартай хоол бөгөөд олон хүн “Солонгос барбекю” гэж орчуулдаг.
Энэ хоол нь 2 жортой бөгөөд нэг нь шарсан үхрийн мах, хоёр дахь нь булгоги шөл (“жунгол”) юм. Өнөөдөр танд энэ 2 жорыг танилцуулах болно.
Орц:
Булгоги махаа бэлтгэх
1. Үхрийн махандаа зориулж Маринейд соус бэлтгэх:Үхрийн махандаа зориулж Маринейд соус бэлтгэх:
2. Том аяга бэлдэж, түүнд Маринейд соусаа хийнэ.
3. Үхрийн махыг зөөлөн болгохын тулд нимгэн зүснэ. /Үхрийн махыг хөлдөөгчинд хэдэн цаг байлгавал зүсэхэд хялбар болно/
4. Хэрчсэн үхрийн махыг маринейд руу хийж, 1 эсвэл 2 халбага гүнждийн тос хийж, бага зэрэг гүнждийн үр нэмнэ. Үүнийг гараараа хольж, хөргөгчинд 3-аас доошгүй цаг байлгана.
5. 3 цагийн дараа та махаа зууханд эсвэл хайруулын тавган дээр шарж болно.
Харин одоо
Том гүехэн хайруулын тавган бэлдэнэ. Өнгө өнгийн хүнсний ногоо (мөөг, лууван, ногоон сонгино) -ийг дүфүгээр дугуйлж, голд нь байрлуулна.
Ногоон чинжүүг хэрчээд хайруулын тавган дээрх булгоги дээр тавина.
1 лааз үхрийн ясны шөл, 1-2 лааз усыг хольж, хайруулын тавган дээр нэмнэ.
Тагийг нь таглаад 5-10 минутын турш байлгаарай. Усыг нь ширгэтэл нь байлгана. /Бага зэрэг шөлтэй байвал илүү амттай болно/
Ингээд амтат Булгоги бэлэн боллоо. Амархан байгаа биз. Баярлалаа