Аминдэм R, D, A

//Аминдэм R, D, A

Аминдэм R, D, A

various-vitamin-capsules-and-tabletsRDA (recommended daily allowance) гэдэг нь аминдэмийн дутагдлын хөгжилтөөс сэргийлэхийн тулд насанд хүрсэн хүнд дунджаар шаардагдах аминдэмийн хамгийн бага хэмжээ гэсэн үг юм. Шинжлэх ухаанаар батлагдсан өгөгдлүүд байгаа ч гэсэн барууны ертөнцөд эрүүл мэндээ дэмжихийн тулд ихээхэн илүүдэл эмийн хэрэгсэлүүд ашиглаж байна. Зөвхөн Их Британид л гэхэд эдгээрт жил бүр 360 саяас доошгүй фунт зарцуулж байгаа нь 5 жилийн өмнөх үзүүлэлтээс 100 саяар давж байна.

Үнэн хэрэгтээ бие махбодийн эд эсийн хэвийн үйл ажиллагаанд аминдэмүүд маш хэрэгтэй. Иймээс бид үүнийг нэхээд байна. Эдгээр аминдэмүүдийн ихэнхийг бие махбодь өөрөө боловсруулдаггүй. Иймээс эрүүл мэндээ дэмжихийн тулд бие махбодид хоол хүнстэй хамт хүрэлцээтэй хэмжээний аминдэмүүд орж байх нөхцөлийг хангах шаардлагатай. Аминдэмийн дутагдал нь янз бүрийн өвчний, чийг баамаас эхлээд сульдаа хүртэл бүр түүнээс ч дор байж болох, хөгжилтийг идэвхижүүлдэг.

  • Аминдэм хэрэглэх хугацаа маш чухал ач холбогдолтой. Ерөнхий дүрэм гэвэл өглөө хоолоо идэх үедээ уувал бүр сайн. Хэрвээ энэ боломжгүй бол хоол ундтайгаа хамт эсвэл түүний дараа ууж байх.
  • A,D,E аминдэмийг хоолтойгоо хамт ууж байх. Учир нь эдгээр нь хүнсний тосыг шингээх үүрэгтэй. C аминдэм хэрэглэж байх үедээ хөнгөн хүнс хэрэглэх.
  • Хэрвээ та аминдэмийг тогтмол бус өөрөөр хэлбэл, санасан цагтаа хэрэглэж байгаа бол энэ нь ямар ч ач холбогдолгүй болно. Сайн үр дүнд хүрэхийн тулд аминдэмийг 3 сараас доошгүй хугацааны турш тогтмол хэрэглэх шаардлагатай.
  • В бүлгийн аминдэмүүд нь архи, сэтгэл санааны тавгүй байдал, антибиотик зэрэгт харш учир тэдгээрийн үр дүнг шууд арилгана. Түүнээс гадна энэ бүлгийн аминдэмүүдийг хэсэг хэсгээр нь бус иж бүрдлээр нь уувал ач тус ихтэй. Тамхи, кофе зэрэг нь мөн аминдэмийн хэрэглээний ач тусыг бууруулах тул иймээс хэд хэдэн эм уугаад эрүүл биш амьдрах хэв маягийн үр дагавраас сална гэж бодохын хэрэггүй ээ.
  • Цайр, зэс гэсэн зарим эрдэс бодисонд болгоомжтой хандах хэрэгтэй. Олон нэрийн эрдэс бодисын иж бүрдэл хэрэглэх нь илүү үр дүнтэй. Энэ нь зарим эрдэс бодисын илүүдэл хэрэглээний хордолтын эрсдэлээс сэргийлнэ.
  • Аминдэм ба эрдэс бодис гэдэг нь өөр өөр чанар бүхий бодис гэдгийг санах хэрэгтэй. Кальц, төмөр, цайр гэсэн эрдэс бодис нь аминдэмийн эерэг үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлнэ.
  • Жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн зөвшөөрөлгүйгээр аминдэм болон эрдэс бодис хэрэглэж болохгүй. Үр тогтохоос өмнө фолийн хүчлийг л хэрэглэхийг зөвшөөрнө.
  • Амин дэмийг харанхуй бөгөөд сэрүүн болвол битүү сав, хөргөгчинд хадгалбал үйлчилгээний чанараа алдахгүй.
2016-10-17T22:50:29+00:00 2013 оны 01-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment