Америк маягаар шарсан тахиа

//Америк маягаар шарсан тахиа

Америк маягаар шарсан тахиа

zurag7Орц:

  • Тахианы мах 2 кг /гуяыг нь тусад нь салгана/
  • Сүү хагас литр
  • Өндөг 1 ш
  • Гурил 250 гр
  • Давс 2 х/х /30 гр/
  • Перец 2 ц/х
  • Тос хагас литр орчим

Хийх арга:

  1. Тахианы махны гадна талын өөх, хальсыг авна. Хэрэв тахианы мах өөхтэй байвал шарсан тахиа тань гадуураа амтлаг үйрмэгтэй мөн шаржигнуур болж чадахгүй. Бэлдсэн тахианы махаа хүйтэн усаар булхуулаад хуурай алчуур юм уу салфетканд усыг шингээж авна.
  2. Сүү, өндөг хоёроо саванд хийж сайтар холино. Дараа нь гурил, 2 халбага давс, перецээ нэмээд сайтар холино.
  3. Эхлээд тахианы мөч, мах бүрийг сүүний холимогондоо сайтар дэвтээж өгнө. Дараа нь гурилын холимогондоо тахианы махаа гүйцэд сайн өнхрүүлнэ. Тахианы мөч, хэсэг тус бүрийг энэ байдлаар өнхрүүлээд шарахын өмнө 15 минут вандан дээр тавиад орхино.
  4. Гүнзгий саванд тосоо хийгээд халуун бүлээн болтол нь халаана. Тосоо хэт халааж болохгүй. Гэхдээ тахианы махыг хийх үед тос хөөсөрч байх ёстойг анхаар. Тахианы мах, мөч бүр тосонд далд орж байх ёстой.
  5. Нэг удаа 3 юм уу 4 хэсэг махыг хийж тал бүрийг 10 минут шаргал хүрэн болтол нь чанана. Тахианы мах, мөчнүүд өөр хоорондоо шүргэлцэхгүй байхаар, өөрөөр хэлбэл нэг удаа тосонд хийхдээ хэт олноор нь хийх хэрэггүй.
  6. Тахианы мах гаргах тавган дээрээ салфетка тавьж, тосыг шингээж авна. Энэ үедээ давсыг маш багаар буюу чимхээр махан дээрээ жигд цацаж өгнө.
2016-10-17T22:46:32+00:00 2016 оны 05-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment