Алоэг бэлтгэх арга

Home/Зөвлөгөө/Алоэг бэлтгэх арга

Алоэг бэлтгэх арга

aloe15 см-ээс доошгүй урт навчтай зуун настыг эмийн түүхий эд болгон ашигладаг. Ерөнхийдөө гурваас дээш настай ургамал илүү үр дүнгээ өгнө. Алоэг өвөл, хаврын улиралд хэрчиж авна. Зуун настын сайн чанарын шүүс гарган авахын тулд ургамлаа зүсэхийн өмнө хоёр долоо хоног услахгүй байх хэрэгтэй. 3-5 настай алоэгийн бүтэн навчны угаар нь авч, хар өнгийн цаасаар ороож, Цельсийн 4-8 хэмийн дулаантай харанхуй газар (хөргөгчний доод талын тавиур байж болно) хоёр долоо хоногийн турш байлга. Дараа нь үүнийгээ буцалсан бүлээн усаар угааж, жижиглээд, усанд 1:3-ийн харьцаатайгаар хийгээрэй. Энэхүү бэлдмэлээ харанхуй, сэрүүн газар 1.5 цаг байлгана. Бэлэн болсон шүүсийг шүүж аваад хэрэглэнэ.

Монголчууд бидний “зуун наст” нэрээр сайн мэдэх алое ургамал нь дэлхийн халуун, хуурай бүс нутгуудад ургадаг шүүслэг ургамал юм. Дэлхий дээр Aloe Thrasii, Aloe Spicata, Aloe Ferox, Aloe Africana, Aloe cotosa, Aloe variegate, Aloe arborescens гэх мэт 300 гаруй зүйлийн зуун наст ургадаг. Эдгээрээс эмчилгээний шинж чанартай 5-6 төрөл байдгаас эмнэх шинж чанараараа хамгийн сайн судлагдаж, батлагдсан нь Aloe vera буюу жинхэнэ зуун наст юм. Aloe vera-г нэрлэсэн Aloe barbadensis, Aloe vulgari зэрэг бусад нэршлүүд байдаг.

2016-10-17T22:48:18+00:00 2014 оны 08-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment