Алим таны арьсанд тустай

//Алим таны арьсанд тустай

Алим таны арьсанд тустай

applesМонголд алим хамгийн элбэг олддог, үнийн хувьд хямд жимс бол алим. Гэсэн ч алимны ач тусыг үнэлж баршгүй юм. Тэгвэл энэхүү шидэт жимсийг ашиглан өөрийнхөө арьсанд тохирсон маск бэлдээрэй.

Бүх төрлийн арьсанд:

Алимыг нарийн үрүүлд үрж нухаш хэлбэрт оруулаад зориулалтын салфетканд түрхэж нүүрэн дээрээ тавина. Хэрэв хуурай арьстай бол эхлээд нүүрээ ургамлын тосоор арчаарай. 15-20 минутын дараа маскаа аваад бүлээн усаар угаа.

Суларсан, хөгширч буй арьсанд:

Дээрхийн адил бэлдсэн алимны нухаш дээр нэг халбага нунтагласан овьёосны нэвс нэм. Дараа нь нэг цайны халбага зөгийн бал, нэг амны халбага цэвэр ус хийж сайтар хутгаад нүүрэндээ 15 минут тавина.

Арьс өнгөлөг болгох маск:

2 халбага алимны нухаш дээр нэг халбага халуун цөцгий хийнэ. Хэрэв та тослог арьстай бол үүн дээр  нэг өндөгний цагааныг хөөсрүүлж байгаад нэмээрэй. Бэлдэцээ нүүрэндээ 20 минут тавина.

Хар батганы эсрэг маск:

Нэг алимыг нухаж дээрээс нь нэг амны халбага зөгийн бал нэмнэ. Нүүрэндээ 10 минут тавиад хүйтэвтэр усаар угаана.

Тослог арьсыг цэвэрлэх маск:

Амны халбага алимны нухаш дээр мөн хэмжээний крахмал нэмж хутгана. Бага зэрэг ус рашаанаар шингэлээд нүүрэндээ 15 минут байлгана.

 

2016-10-17T22:48:11+00:00 2014 оны 10-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment