Алимтай шарсан талх

Home/Зөвлөгөө/Алимтай шарсан талх

Алимтай шарсан талх

4Орц:

  • Цагаан талх 100г
  • Алим 60г
  • Сүү 50г
  • Өндөг 1ш
  • Цөцгийн тос 20г
  • Жимсний шүүс 20г
  • Элсэн чихэр 10г
  • Хатаамаг, давс

Хийх арга:

  1. Гадна талын өнгийг цэвэрлэж авсан цагаан талхыг нимгэн дугуй хэрчиж түүхий өндөг сүүний холимог дэвтээнэ. Дэвтээсэн талхыг тосолж нунтаг хатаамаг цацсан төмөр тэвшинд эгнүүлэн өрнө.
  2. Алимыг хальс үрээр нь цэвэрлэн нимгэн хавтгай дугуй хэрчиж элсэн чихэр цацаж талхан дээрээ тавина. Талхныхаа дээр цөцгий бага зэрэг дусааж шарх шүүгээнд шарна.
  3. Бэлэн болсон зүйлс дээрээ гүйлс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэг жимсний чихэрлэг зүйлсийг дусааж өгнө.
2016-10-17T22:47:50+00:00 2015 оны 01-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment