Алимтай Цацагт хяруулын махан Шницель

Home/Зөвлөгөө/Алимтай Цацагт хяруулын махан Шницель

Алимтай Цацагт хяруулын махан Шницель

88Орц: 4 хүн

  • Алим 2 ш
  • Нимбэгний шүүс 1 х/х
  • Цацагт хяруулын мах 4 хэрчим, тус бүр 160 гр
  • Хайлуулсан тос 1 х/х
  • Давс, нунтаг хар перец
  • Тимьян 1ц/х
  • Алимны шүүс 250 мл
  • Шөл 250 мл
  • Цөцгий 2 х/х
  • Гурил 2 х/х
  • Үртэй гич 1 х/х

Хийх арга:

  1. Алимыг угааж таллан хэрчээд үртэй голыг нь салгаж цэвэрлээд, том томоор хэрчиж дээгүүр нь нимбэгний шүүс цацаж тавина. Цацагт хяруулын махыг халаасан тосонд 2 талаар нь эргүүлэн тус бүр 3 минут шараад давс перец цацаж амтлаад хөргөхгүйн тулд мөнгөлөг цаасанд ороож тавина.
  2. Мах шарсан хайруулын тавганд алим тимьяныг хийж 2 мин хуураад дээр нь алимны шүүс, шөл нэмж буцалгасны дараа цөцгий нэмж хутгана.
  3. Бага зэрэг хүйтэн усанд задалж хутгасан гурилыг сүмсэн дээрээ нэмж хутгаад өтгөртөл нь буцалгах бөгөөд гич, давс, перец нэмж амтлаад сүмс бэлэн болно. Шницелийг таваглаад бэлтгэсэн сүмсээ дагуулж өгнө.

 

2016-10-17T22:47:54+00:00 2014 оны 12-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment