Алимтай хүрэн манжингийн ундаа

Home/Зөвлөгөө/Алимтай хүрэн манжингийн ундаа

Алимтай хүрэн манжингийн ундаа

beet-and-apple-juiceОрц:

  • Алим 250 гр
  • Элсэн чихэр 100 гр
  • Хүрэн манжин 400 гр
  • Ус 1 л

Хийх арга:

  1. Угааж хальсалсан хүрэн манжинг жижиг үрүүлээр үрэх буюу жимсний шүүс шахагч машинаар шүүсийг нь шахаж авна.
  2. Гарган авсан шүүсийг бараан өнгийн шилэнд хийж, буцалж буй усанд 10-15 минут ариутгана.
  3. Алимыг угааж хэрчээд буцалж буй усанд хийж нэг буцалгаад тагтай саванд 1 цаг хөдөлгөөнгүй байлгаж шүүнэ.
  4. Хүрэн манжингийн шүүсийг алимны хандтай хольж хутгаад элсэн чихрээр амтална.

Хүрэн манжингийн чанамал

Хүрэн манжингийн чанамал бэлтгэхэд хялбар ба хоол боловсруулах эрхтэний хямрал, элэг цөсний замын өвчин, архаг өтгөн хаталт, таргалалт, даралт ихдэх өвчний үед 100-150 гр чанасан хүрэн манжинг зөгийн балтай хамт хэрэглэнэ. Хүрэн манжингийн чанамал болон ханд нь шээс хөөх үйлчилгээтэй ба ходоодны шүүс ялгаралтыг багасгадаг. Ургамлын тос болон цөцгийгөөр баяжуулбал хүрэн манжингийн чанамалын цөс хөөх шинж чанар нэмэгддэг.

Гэр гэртээ тогооч №03 /2014/

2016-10-17T22:48:42+00:00 2014 оны 03-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment