Орц:
- Өндөг 3 ш
- Сахар 1 стакан
- Хөөлгөгч 10 гр
- Гурил 1,5-2 стакан
- Сүү 1 стакан
- Алим 1-2 ш
- Ургамлын тос 1 стакан
Хийх арга:
- 3ш өндөгөө 1 стакан сахарын хамт сайтар хутгана. Өөр саванд хөөлгөгчөө гурилтайгаа холино. Өндөгнийхөө зуурмаг дээр гурилаа нэмнэ. Дараа нь сүү мөн тосоо хийгээд сайтар хутгана.
- Тослож бэлтгэсэн хэвэндээ бэлэн болсон зуурмагныхаа талыг хийгээд, угааж бэлтгэсэн /хэрчсэн/ алимаа өрнө. Үлдсэн зуурмагаа дээрээс нь асгана.
- 180 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь жигнэнэ. /ойролцоогоор 20-40 минут/
- Жич: Бид та бүхний мөнгө, цаг завыг хэмнэж бага ч гэсэн эзэгтэй таны мэдлэгт тус болохын үүднээс энэ бүгдийг сайтдаа нэгтгэн оруулж байгаа шүү!
хоол.мн-с
Leave A Comment