Орц: 10 порц
- Өргөст хэмх 1 кг
- Ногоон алим 2 ш
- Сармис 1 бүтэн
- Гоньд 1 багц
- Яншуй 1 багц
- Үхрийн нүдний модны навч 8 ш
- Интоорын навч 2-3 ш
- Бөөрөнхий хар перец 10 ш
- Давсны уусмал: 1 л усанд 2 х/х давс
Хийх арга:
- Өргөст хэмх, алимыг угаана. Сармисыг хумс хумсаар нь салгаад хальсална. Өргөст хэмхний 2 үзүүрийг тайрна. Алимыг 4 хувааж хэрчээд үртэй голыг нь салгаж цэвэрлэнэ.
- Шилэнд өргөст хэмх, алим, амтлагч ногоонууд болон сармис, хар перец хийнэ. Усыг буцалгаад давс нэмж сайтар хутгана.
- Халуун давсны уусмалыг шилтэй ногоон дээр хийж тасалгааны хэмд байлгана. Дараагийн өдөр нь өргөст хэмх идэхэд бэлэн болно.
Гэр гэртээ тогооч №07 /2013/
Leave A Comment