Алимтай гурвалжин буюу / apple turnover/

//Алимтай гурвалжин буюу / apple turnover/

Алимтай гурвалжин буюу / apple turnover/

appp Орц: 12 хүн

  • Дунд зэргийн алим 4 ш /жижиглэн хэрчинэ/
  • Сахар 2 ц/х
  • Нимбэг эсвэл жүржийн үрсэн хальс 2 ц/х
  • Сахар 1/4-1/3 стакан
  • Ванильны охь 1 ц/х
  • Эрдэнэшишийн цардуул 1 ц/х
  • Синнамон 1 амттаны халбага
  • Нимгэлэн элдсэн гурил
  • Масло хайлуулсан
  • Нунтаг сахар-чимэглэхэд

Хийх арга:

  1. Дунд зэргийн саванд алим, сахар,ванилин, жүрж, нимбэгний үрсэн хальс, синнамон, цардуулаа холин зөөлөн гал дээр тавьж буцалгана.
  2. Бэлдмэлийг өтгөрч эхэлтэл 5 минут чанана. Алимны бэлдмэлээ гал дээрээс аваад хөргөнө. Маслоо хайлуулна. Нимгэлэн элдсэн гурилдаа багс ашиглан хайлуулсан маслоо түрхэнэ.
  3. Нимгэлэн элдсэн гурилаа голоор нь уртааш нь нугална. Хүсвэл дахин масло түрхэнэ. Нугалж бэлтгэсэн гурилныхаа нэг үзүүрт нэг бүтэн, тал амны халбага шанз тавина.
  4. Гурвалжилж нугалаад гадуур нь дахин масло түрхэнэ.Ингэж бэлтгэсэн гурвалжингуудаа тавцан дээр байрлуулна.
  5. Зуухаа 190 хэмд халаана. Тавцангаа зууханд хийгээд шаргалтаж болтол нь 15 минут шарна. Гурвалжингуудаа хөргөөд нунтаг сахар цацаж чимэглээд л амттан бэлэн болно.

 

2016-10-17T22:47:17+00:00 2015 оны 05-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment