Алимтай бялуу

//Алимтай бялуу

Алимтай бялуу

FrenchAppleCake (8)Орц:

o   Цагаан тээрэмдсэн гурил 1,5 аяга

o   Бор элсэн чихэр 0,5 аяга

o   Хөөлгөгч 2 ц/х

o   Шанцай 1 ц/х

o   Давс ¼ ц/х

o   Цөцгийтэй сүү ¾ аяга

o   Хөргөсөн цөцгийн тос 0,5 аяга

o   Өндөг 1 ш

o   Хальсалж хэрчсэн алим 2 ш

o   Хулууны шарсан үр 1/3

o   Нимгэлсэн овьёос ½ аяга

Хийх арга:

  1. Зуухаа 200 хэмд урьдчилан халаасан байна. Кексээ эгнүүлэн өрж тавина. Жижиг аяганд гурил, ½ бор элсэн чихэр, хөөлгөгч, шанцай, давсаа холино.
  2. ¼ цөцгийгөө хайлуулна. Саванд сүү, өндөг, хайлуулсан цөцгийгөө хийн холино. 2 орцоо нийлүүлэн сайн хутгана. Холигчонд овьёос, үр, үлдсэн цөцгий, элсэн чихрээ хийж холино.
  3. Цаасан аягаа дүүргэж кекс бүрт 1 ц/х үрийн хольцоо цацаж өгнө. 15 минут эсвэл өнгө нь бага зэргийн бор болох хүртэл жигнэнэ. 5 минут хөргөн, аяганаас салгаж бүрэн хөргөөнө.

Family life №6 /2014/

2016-10-17T22:48:23+00:00 2014 оны 06-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment