Алимтай блинчик

//Алимтай блинчик

Алимтай блинчик

kluytОрц:

  • Гурил 200гр
  • Сүү 600гр
  • Өндөг 1ш
  • Давс 4гр
  • Шанзанд алим 250гр
  • Элсэн чихэр 100гр
  • Цөцгийн тос 30гр

Хийх арга:

  1. Өндөг элсэн чихэр давсыг нийлүүлж хутгаад сүүний 2/3-ыг нэмж, шигшсэн гурилаа хийгээд бөөгнөрсөн гурилгүй болтол нь зуурч дахин үлдсэн сүүг нэмнэ.
  2. Энэхүү зуурмагаас таслан авч хайруулд нэг талаас нь жигнэнэ. Бингийн хайрсан талын голд бэлтгэсэн шанзыг тавьж, дугтуйлан хуйлаад дахин 2 талаар нь цөцгийн тостой хайруулд хайрна.

Алимны шанзыг бэлтгэх:

  • Алимны голыг салгаж цэвэрлээд жижиглэн хэрчиж, элсэн чихэр цацна. Үүндээ ус нэмж өтгөртөл буцалгана.

 

2016-10-17T22:47:08+00:00 2015 оны 06-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment