Алимны эрүүл мэндийн ач тус

Home/Зөвлөгөө/Алимны эрүүл мэндийн ач тус

Алимны эрүүл мэндийн ач тус

apples (1)Амттай алим жимс нь эрүүл мэнддээ хайртай,эрүүл бол баян гэдэг зарчим баримталдаг, дасгал сургууль хийх дуртай хүмүүсийн дунд хамгийн нэрд гарсан жимсүүдийн нэг билээ. Алиманд агуулагддаг үл исэлдүүлэгч нь эрүүл мэндийг олон талаар тэтгэж, төрөл бүрийн өвчнөөс хамгаалахад чухал нөлөө үзүүлдэг ба нэг үгээр хэлбэл өдөрт нэг алим идэх нь эмчээс хол байлгана гэдэг үг үнэн юм.

  • Алиманд хүний биенд амин чухал хэрэгтэй олон шим тэжээлүүд агуулагддаг ба тэдгээр чухал тэжээлүүд нь хүний өсөлт, торнилт, эрүүл саруул байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.
  • Алим нь илчлэг багатай, 100 гр шинэ алиманд байх илчлэгийн хэмжээ дөнгөж 50 байдаг. Ер нь жимснүүдэд ханасан тос эсвэл холестерин байдаггүй, гэхдээ исэллэг чанар ихтэй байдаг ба энэ нь хортой, илүүдэл өөх тос бүхий холестериныг гэдэс ходоодонд шингэхээс хамгаалдаг. Жимснүүдэд байдаг энэхүү исэллэг, ширхэглэг чанар нь гэдэсний салслаг мембрануудыг хавдар үүсгэдэг хортой химийн бодиснуудаас хамгаалж өгдөг.
  • Алим нь ВИТАМИН С болон “бета-каротин” гэгдэх улаан шар пигментээр баялаг байдаг. Витамин С бол маш хүчтэй үл эсэлдүүлэгч бодис. Витамин С-ээр баялаг ногоо жимс хэрэглэснээр биед чөлөөтэй тархах элдэв төрлийн хортой бодисуудыг устгаж биеийн дархлааг сайжруулах боломжтой болдог.
  • Алим нь ВИТАМИН Р гэгддэг ургамлын метаболизмын хоёрдогч нэгдэлт бодис /flavonoid/, олон тогтолцоот органик химийн нэгдэл /polyphenol/г ихээр агуулдаг.
  • Алиманд мөн бага хэмжээний эрдсүүд агуулагддаг : КАЛИ, ФОСФАТ, КАЛЬЦ. Кали нь эд эс болоод биеийн шингэний маш чухал агууламж болдог ба улмаар зүрхний цохилт, цусны даралтыг хянахад нөлөөлдөг, мөн натрийн сөрөг нөлөөлөлтэй тэмцдэг.

 “Шинэ эриний эрүүл амьдрал” сэтгүүл, 2012, №1

2016-10-17T22:48:08+00:00 2014 оны 10-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment