Алимны хальс хавдрын өсөлтийг зогсоодог

//Алимны хальс хавдрын өсөлтийг зогсоодог

Алимны хальс хавдрын өсөлтийг зогсоодог

appleАлимны хальсанд хавдрын өсөлтийг зогсоодог бодис байдаг болохыг Корнеллийн их сургуулийн профессор илрүүлжээ.

Рюй Хай Лю болон түүний хамтрагч Шиньжиу Хе нар их сургуулийн ботаникийн цэцэрлэгээс түүсэн 100 орчим килограмм улаан алимны хальснаас 10-аад Тритерпениодыг ялган гаргаж авчээ. Энэхүү бодис нь хорт хавдрын эсийн өсөлтийг хүчтэй зогсоох буюу бүрэн устгаж байжээ. Туршилтанд сүүний булчирхай, бүдүүн гэдэс, элэгний эсийг ашигласан байна. Хүмүүс халдварт өвчнөөс эмээн алимны хальсыг идэлгүй үлдээдэг ч энэ нь хамгийн ашигтай хэсэг нь хэмээн үзжээ. Өмнө нь эрдэмтэд алим хэрэглэхэд хулганы сүүний булчирхай дахь хавдрын хэмжээ, тоо багасч байсныг илрүүлсэн байна.

INFO TV сэтгүүл №229

2016-10-17T22:49:40+00:00 2013 оны 07-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment