Алимны Смуфи

/, Хоолны жор/Алимны Смуфи

Алимны Смуфи

Орц

  • 1 ш Том ногоон алим
  • 3 ш Киви
  • 1 ш Гадил
  • 1 атга Ногоон усан үзэм
  • 1 см Цагаан гааны үндэс
  • 200 мл Ногоон цай
  • 1 х/х Зөгийн бал

Хийх арга

  1. Гадилыг хальслаад том томоор хэрчиж хөргөгчинд 30 минут байлгана. Ногоон усан үзмийг мөчрөөс нь салгаж цэвэрлэнэ. Алимыг хальслаад үртэй голыг нь салгаж цэвэрлээд жижиг дөрвөлжин хэрчинэ.
  2. Кивийг хальслаад цагаан гааг үрүүлд үрнэ. Гадил болон бүх орцнуудаа блендэрт хийгээд нэгэн жигд нухаш болтол нь зуураад жүнзнүүдэд порцлон хийнэ.
  3. Усан үзэмний шүүсийг тэжээллэг чанараар нь ургамлын сүү хэмээн нэрлэдэг. Гэхдээ усан үзэм нь сүүтэй хамт хэрэглэхэд тохиромж муутай жимс гэдгийг санаарай. Иймээс усан үзмээр смузи коктейль хийхдээ сүү ашиглахгүйгээр өөр төрлийн жимснүүдтэй хольж бэлтгэж болно. Усан үзмэнд кали, кальци, магни, сер, фосфор зэрэг эрдсүүдээс гадна өөр төрөл бүрийн амин дэмүүд агуулагддаг. Ийм учраас усан үзмийн шүүс нь хүүхэд багачуудад өглөөний цайнд амт шимттэй өег хүнс байх болно.
БЭЛТГЭЛ
10 minutes
НИЙТ
15 minutes
Порц
1 хүн

2017-01-26T15:06:39+00:00 2016 оны 11-р сарын 18|Зөвлөгөө, Хоолны жор|

Leave A Comment