Алимны мод тарьж цэцэрлэгжүүлье!

Home/Зөвлөгөө/Алимны мод тарьж цэцэрлэгжүүлье!

Алимны мод тарьж цэцэрлэгжүүлье!

Биологийн онцлог:

Алимны ургалтанд дулаан чухал үүрэгтэй. Дулааны байдлаас түүний өсөлт хөгжих ургацын хэмжээ ихээхэн хамаардаг. Их хүйтэн ширүүн өвөл алимны мод хөлддөг, зарим тохиолдолд үхэх явдал гарна.

Хаврын сүүлч зуны эхээр ус чийгийг хамгийн их шаарддаг. Ул хөрсний усны түвшин 1.5 метрээс дээш хөрсөнд тарина. Хамгаалалтын зурвас хэт ойрхон буюу өтгөн тарьсан үед модны ургалт, жимслэлт муу болдог. Хамгаалалтын зурвас 5-6 метрт байна.

Алимны агротехнологи:

-Талбай сонгох:

Алим тарих талбай нь бүх талаасаа нар чөлөөтэй тусдаг тэгш буюу бага зэргийн налуу гадаргуутай, хүйтэн харгаж тогтдоггүй, нар ээвэр дулаан газар сонгоно. Хөрсний усны түвшин 1.5-2 м –ээс доош байх шаардлагатай. Хөрс нь хар шороон хөрс тохиромжтой боловч манай нөхцөлд хужир, мараагүй, карбонат багатай хүрэн хөрс тохирно.

Хөрс бэлдэх:

Сонгосон талбайгаа мод чулуу зэргийг нь цэвэрлэж тэгшилнэ. Үндсийг суулгахдаа хөрсийг гүн хагалж боловсруулж суулгана. Алимны модны нүхийг бэлдэхдээ 1м –ийн диаметртэй 70см –ээс доошгүй гүн ухаад бууц 25-30кг, суперфосфат 100-200гр, хорт кали 30-40гр-ийг тус тус шороотой хольж нүхэндээ хийнэ.

Суулгах хугацаа:

Манай орны нөхцөлд алимны модны суулгацыг тарих хамгийн ашигтай хугацаа нь 4-р сарын 25-наас 5-р сарын 10-ны хооронд тохиромжтой. Суулгах хугацааг оройтуулбал хаврын сүүл, зуны эхэн үеийн хуурай халуун салхины нөлөөнд автаж суулгацын амьдрах чадвар буурна.

2019-04-18T17:45:13+08:002019 оны 04-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment