Орц:
- Алим 2 кг
- Сахар 600 гр
- Лимоны хүчил 10 гр
- Ус 2 л
Хийх арга:
- Шилээ угааж, усаар зайлаад жигнүүр дээр 5 минут ариутгаж жигнэнэ. Гэмтэлгүй нэгэн жигд өнгөтэй шүүслэг алимыг сонгон авна. Сонгосон алимаа зөөлөн угаалтуураар угаана. Зориулалтын гол авагчаар алимны голыг авна.
- Алимыг дундуур нь хуваах ба идэх хэмжээгээр жижиглэж болно. Савлахад бэлэн болсон байна. 2 литр усанд 4 гр лимоны хүчил хийж, жимсээ харлахаас хамгаална.
- Жигнүүр дээр 2 минут жигнэнэ. Шилэнд савлана. Уусмал бэлтгэхдээ ус буцалгаад дээр нь сахар, лимоны хүчлээ орцын дагуу хийж хутгаж бэлэн болгоно.
- Бэлэн болсон халуун уусмалаа савласан бүтээгдэхүүн дээрээс хийнэ. Уусмал хийсний дараа таглаагаар таглана. Жигнүүр дээр тавиад 20 минут битүү жигнэж ариутгана.
- Ариутгасан компотоо гаргаад суларсан тагийг гүйцээж чангална. Компотоо дээш нь харуулж тавихын учир нь таглааны резин шилэндээ сайн наалдаж өгнө.
Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с
Leave A Comment