Алаг салат

//Алаг салат

Алаг салат

001Орц:

  • Лууван 1 кг
  • Сонгино 250 гр
  • Өргөст хэмх 300 гр
  • Ногоон чинжүү 200 гр
  • Улаан чинжүү 300 гр
  • Лаврын навч 3 ш
  • Нунтаг хар перец 3 гр
  • Сармис 5 хумс
  • Давс 20 гр
  • Сахар 20 гр
  • Уксус 10 гр /70хувь/
  • Тос 100 гр
  • Ус 200 гр

Хийх арга:

  1. Шинэ ургацын ногоог зургийн дагуу сонгоно. Хэрэв хүсвэл байцаа нэмж болно. Шил болон таглаагаа угааж жигнүүрт 5 минут ариутгана. Лууван,сонгино, чинжүүг савхан хэлбэртэйгээр хэрчинэ.
  2. Сармис, өргөст хэмхээ хавтгай хэрчинэ. Тос, давс, сахар, лаврын навч, перец, сармисаа орцын дагуу тогоондоо хийж халаана. Дээрээс нь хэрчсэн ногоогоо хийнэ. Ногоогоо хийсний дараа усаа орцын дагуу хийж тогоондоо битүү 15 минут жигнэнэ.
  3. Ногоо болсны дараа уксусаа мөн орцын дагуу хийнэ. Хамгийн сүүлд ургамлын тосоо хийж хутгана. Бэлэн болсон салатаа ариутгасан шилэндээ савлана.Савлахдаа шилний амсараас 0.5 см зайтай байна.
  4. Ариутгасан буюу шинэ таглаагаар гараар таглана. Жигнүүрт шилтэй ногоогоо тавиад 30 минут битүү жигнэж ариутгана.

alag salat

Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с

2016-10-17T22:49:13+00:00 2013 оны 11-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment