Алаг салат /кобб салат/

//Алаг салат /кобб салат/

Алаг салат /кобб салат/

saqfgfgОрц: 10 хүн

  • Улаан лооль 1 ш
  • Салат навч 2 төрөл/энгийн болон буржгар салат навч/
  • Ногоон сонгино 1 ш
  • Цоо байцааны /кимчиний/ навч
  • Нимбэгний шүүс 1 ш
  • Чанасан өндөг 2 ш
  • Гахайн утсан мах 6 ш урт хэрчим
  • Тахианы мах 2 ш
  • Авокадо 2ш

Хачирт:

  • Улаан дарсны уксус 100 мл
  • Бяслаг 125 гр
  • Оливын тос 100 мл
  • Гич 1 х/х
  • Давс
  • Элсэн чихэр 2 х/х

Хийх арга:

  1. Салатны навч болон цоо байцааны навчийг салгаж угаагаад, усыг нь сэгсэрч хатаагаад жижиглэж хэрчинэ. Хэрчсэн навчнуудаа том саванд нийлүүлэн хийнэ. Гахайн утсан махыг хуурай хайруулын тавганд шаржигнуур болтол нь хуураад, сальфетка дээр гаргаж илүүдэл тосыг нь уулгана. Хөрснийх нь дараагаар том том хэрчинэ.
  2. Тахианы махыг угааж хатаагаад том томоор хэрчинэ. Тахианы махаа гахайн мах шарсан хайруулын тавганд хийж 8 минут хуурна. Авакода жимсийг таллаж хэрчээд,хальсалж ясыг нь салгана. Зөөлөн эдийг нь урт нарийхан хэрчээд дээгүүр нь нимбэгний шүүс цацаж тавина.
  3. Лоолийг угаагаад 4 хувааж хэрчээд, том үрийг нь салгаж цэвэрлээд жижиглэж хэрчинэ. Өндөгний шар цагаан уургийг нь ялгана. Сонгиныг угааж хатаагаад жижиглэж хэрчинэ.
  4. Салат амтлагч бэлтгэхдээ: Уксус, гич, давс, перецийг нийлүүлж хутгаад дээр нь оливын тосоо маш нарийхнаар гоожуулж хийгээд хэсэг хутгасны дараа үйрүүлсэн бяслаг, элсэн чихэр нэмж хутгана.
  5. Том тавганд салатны навчнуудаа хийгээд дээр нь тахианы мах, авокадо, гахайн мах, улаан лоолийг үелүүлэн хийгээд хамгийн дээр нь үйрүүлсэн өндөгний цагаан, дараа нь шарыг нь цацаад, хамгийн сүүлд нь жижиглэж хэрчсэн ногоон сонгиноо цацаж тавиад бэлтгэсэн амтлагчаа дээгүүр нь дусааж өгнө.

 

 

2016-10-17T22:46:54+00:00 2015 оны 11-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment