Айраг

Айраг

awЗун намрын өдрүүдэд цагаан идээгээр ходоодоо цайлгаад авбал өвөл, хавар өлчир байдаг гэж хөгшчүүд ярьдаг. Энэ нь ч бас учиртай аж. Учир нь гүүний сааманд байдаг хүний дархлааг сайжруулах уураг нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварт онцгой сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Хамгийн ойлгомжтой, энгийн байдлаар тайлбарлавал гүүний саамны найрлага нь эхийн сүүтэй адил гэсэн үг. Эхийн сүү хүүхдийн биеийн дархлааг сайжруулж өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлдөг бол гүүний саам яг л түүн шиг шимт бодисоор дүүрэн байдаг ажээ.

Айргийн найрлага нь  А, С, В витаминаар маш баялаг байдаг. Нас гүйцсэн хүний биед өдөрт А витамин 1 мг, Д витамин 0.002 мг, С витамин 50-75 мг, В витамин 20 мг гэх мэт витаминууд шаардлагатай байдаг гэсэн норм байдаг.

1л айрагт

  • 3-0.4 мг А витамин,
  • 95-100 мг С витамин,
  • 100-200 мг аскорбины хүчил байдаг ажээ.

Айраг бол Д витамин ихтэй бүтээгдэхүүн юм. Үржлийн витамин болох Е витамин 1л сааманд 0.65-1.05 мг байна. Айрагт В-ийн төрлийн витамин байдаг.

Айраг бас арьсыг залуужуулж, зүс царайг шингэрүүлдэг гэнэ. Энэ нь саам уух эхний өдрүүдэд гэдэс дотор цэвэрлэгдэж, хорт бодис биеэс гадагшилдагтай холбоотой. Мөн биед шингэсэн саамны уураг хүний биеийг эрүүлжүүлэхээс гадна элгийг хоргүйжүүлдэг. Тиймээс гүүний саам уусны дараа хүний биеийн дотоод хордлого тайлагдаж, эд эс шинээр нөхөн төлжиж, царай зүс өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийдэг байна.

2016-10-17T22:47:14+00:00 2015 оны 05-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment