Айраг буюу гишүүнэ хавдрын эсийг устгадаг

Home/Зөвлөгөө/Айраг буюу гишүүнэ хавдрын эсийг устгадаг

Айраг буюу гишүүнэ хавдрын эсийг устгадаг

Аgishuneнагаах ухааны хамгийн сүүлийн үеийн нээлт  ойрын өдрүүдэд олны анхаарлыг татаж байна. Энэ бол Монголын маань хаа сайгүй ургадаг  айрагтай төстэй амттай гишүүнэ ургамал юм. Энэ ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахарыг идэж устгадаг байна. Түүнийг хэрэглэснээр дөрөв хоногийн дараа хавдрын эсийг 86%, зургаа хоногийн дараа 100% устгадаг байна. Мөн үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөө үзүүлдэг гэж эрдэмтэд тогтоожээ.

Гишүүнэ нь кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали буюу К аминдэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй. Хэрэв та хавдрын эсрэг хэрэглэх бол 20 минут жигнэх нь хавдрын эсийг устгагч полифенол гэгч бодисын үйлчилгээг хэд дахин ихэсгэдгийг Английн эрдэмтэд тогтоосон талаар цахим хуудсан /wired.co.uk/-д  мэдээлжээ.Мөн ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг. Харшилд тун сайн. Гэхдээ эмчилгээний хугацаа 7 хоног л байх ёстой, түүнээс хэтэрч болохгүйг эрдэмтэд анхааруулжээ.

Гишүүнийг эмчилгээний журмаар хэрэглэдэг арга:

Хагас цайны халбага ишийг 1 аяга усанд хийж, 10 минут буцалгаж ууна. Энэ маягаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. Нийт 7 хоног.

Гишүүнэ нь хавар ургаж байгаль дээр байх хугацаа нь 6-9 сар хүртэл. Түүхдээ үндсээр нь суга татах биш хөрснөөс бага зэрэг дээгүүр хайчилж аваад идвэл дараа жил нь дахин ургана. Ирэх жил бас л түүсэн газраасаа идэх боломжтой гэсэн үг юм. Навч нь хортой тул зөвхөн улаан өнгөтэй ишийг нь иддэг байна. Навч нь органик пестицид буюу шавьж устгагч бодис болдог байна.

Эрүүл амьдрах жор №20 /2014/

 

2016-10-17T22:48:20+00:00 2014 оны 07-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment