Азу

Азу

AzuОрц: 2 порц

  • Үхрийн мах 350 гр
  • Төмс 350 гр
  • Сонгино 2 ш
  • Өргөст хэмх 2 ш
  • Гурил 2 х/х
  • Томатны паст 2 х/х
  • Сармис  1 хумс
  • Давс, перец

Хийх арга:

  1. Үхрийн махыг урт бүдүүн хэрчээд ургамлын тосонд хүчтэй гал дээр 10-15 минут шараад саванд хийж дээр нь бага зэрэг ус нэмээд  дунд зэргийн гал дээр 10-15 минут  жигнэнэ.
  2. Төмсийг хальсалж угаагаад шоо хэлбэртэй, сонгиныг  хальслаад жижиглэж, өргөст хэмхийг урт нарийхан тус тус хэрчээд хамтад  нь бага зэрэг хуураад махан дээр нэмж хийгээд давс, перецээр амталж зөөлөн гал дээр 10 минут жигнэнэ.
  3. Сармисыг жижиглэж хэрчээд томатны паста гурил бага зэрэг ургамлын тостой нийлүүлж сайтар хутгаад мах ногоон дээр нэмж хүчтэй гал дээр 5-7 минут жигнээд амтлаг азу бэлэн болно. 

Гэр гэртээ тогооч сэтгүүл №8 /2012/

2016-10-17T22:50:32+00:00 2013 оны 01-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment