Ази маягийн шөл

Home/Зөвлөгөө/Ази маягийн шөл

Ази маягийн шөл

meatball soupОРЦ: (1 порц)

o   Машиндсан мах 150 гр

o   Шош 30 гр

o   Самбал 0.1 гр (халуун паст)

o   Сонгино 10 гр

o   Сармис 10 гр

o   Перец 0.1 гр

o   Шөл 500 мл

o   Шитаки /бор/ мөөг 30 гр

o   Брокколи 30 гр

o   Лууван 20 гр

Хийх арга:

  1. Урьдчилан бэлтгэсэн ясаар шөл гаргана. Машиндсан махаа давс, перец, талхны хатаамаг хийж бөөрөнхий мах хийнэ.
  2. Шөлний саванд бага зэрэг тос хийж бэлтгэсэн сонгино, лууван, улаан лоолийн нухаш хийж хуурна. Хуурах явцад ясны шөлөө хийж мөөг, брокколи, шош, шарж бэлтгэсэн бөөрөнхий махаа хийж давс, перец, сонгино, сармисаар амтална.
  3. Олгохдоо бага зэрэг самбал хийж олгоно.
2016-10-17T22:48:25+00:00 2014 оны 05-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment