Азийн монос – Padus asiatica Kom

//Азийн монос – Padus asiatica Kom

Азийн монос – Padus asiatica Kom

Padus_racemosa_KХөвсгөл Хэнтий, Хангай, Монголын дагуурын тойрогт хамаарах Төв, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Архангай, Дорнод аймгийн нутагт гол мөрний сав, жалга, хад асга, хунх, уулын энгэр, амуудаар нэлээд элбэг ургасан Сарнайн овгийн модлог ургамал юм. Азийн монос нь 3-8м, заримдаа 12м өндөрт хүрч ургадаг жижиг мод буюу том хэмжээний сөөг юм. Цайвар өнгийн жижигхэн толбуудтай бор саарал өнгийн мөчрүүд дээр зууван дугариг хэлбэрийн, шовх үзүүртэй, бүтэн ирмэгтэй дээд тал нь хар ногоон, ар тал нь цайвар ногоон өнгийн навчнууд нь цувж байрлана.

Азийн монос ерийн моносноос ялгагдах гол онцлог нь түүний навчны судал доороосоо эхлэн өгсөх маягаар гарсан байдаг. 5 дэлбээ бүхий цагаан өнгийн бийр маягийн нийлмэл баг цэцэгтэй. Цэцэглэлт нь 5-р сарын сүүлч, 6-р сарын эхээр явагдана. Бүрэн боловсорсон үедээ хар өнгийн шүүлсэг жимс нь дотроо хар үртэй.

Моносны жимсийг мойл гэж нэрлэх манай орны хүнс тэжээлийн гол нэр төрлийн үнэт хар өнгөтэй, 7-8мм голчтой, бөөрөнхий хэлбэртэй яст жимсгэнэ нь 8-9 сард боловсроно. Аргаах бодис ихтэй бөгөөд 8-9-р сард С аминдэмийн агууламж 20мг% амтлаг чанар нь 1.21 байна.

Саахарын агууламж өндөртэй боловч түүний найрлагад исгэлэн амттай идээлэгч бодис ихээр агуулагдах тул нялуувтар, аргуун амттай байна. Мойлонд 5% хүртэл саахар, 18мг% хүртэл алим, нимбэгний хүчил, Р. С аминдэмүүд, эфирийн тос, пектин байдаг. Навчинд 300мг% хүрэтл С амин дэм органик хүчлүүд, эфирийн тос, цианийн хүчил, идээлэгч бодис байна.

Түүхий гүйцэд боловсроогүй нь аргуун, гашуун амттай, зөөлөн эд нь ногоон өнгөтэй байдаг тул хүнсэнд хэрэглэж болохгүй. Мойлны гадна талын хальс харлан шүүс нь амтлаг болж бүрэн боловсорсон үед түүж бэлтгэнэ.

2016-10-17T22:50:21+00:00 2013 оны 02-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment