Ажлын байранд хийх дасгалууд

Home/Зөвлөгөө/Ажлын байранд хийх дасгалууд

Ажлын байранд хийх дасгалууд

exerciseАюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал нь ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажлын чадварыг нэмэгдүүлэн улмаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой.

  • Сандал дээр сууж байхдаа гуяны булчинг чангалах, бага зэрэг өндөлзөх хөдөлгөөн хийнэ.
  • Сандал дээр хоёр гараар тулан хөлөө өргөх, буулгах хөдөлгөөн хийнэ.
  • Сандал дээр сууж хоёр гараа толгойн ард бариад баруун хөлийн өвдгөө өргөн зүүн тохойд хүргэх үүнд зүүн хөлийн өвдгөө өргөн баруун гарын тохойд хүрэх хөдөлгөөн хийнэ.
  • Ширээний ирмэгээс сарвуугаа эргүүлэн алгаа дээш харуулан бариад дээш нь өргөх, татах хөдөлгөөн хийнэ.
  • Хоёр гараа ширээний зах дээр тулан өвдгөө өргөх хөдөлгөөн хийнэ.
  • Ширээн дээр тохойгоо тулан, толгойгоо бөхийлгөн, өсгийгөө өргөх хөдөлгөөн хийж амьсгаагаа гаргана. Хөлөө буулгаж толгой өргөн амьсгал авна.
  • Нарны халхавчаа хүзүүн дээрээ тавиад 2 гараар барин цээж эргүүлэх хөдөлгөөн хийнэ.
  • Хуруунуудаа зөрүүлж, толгой ард алгаараа тулж бөхийн амьсгал авна. Гэдийж амьсгал гаргана.
  • Алхан явахдаа өвдгөө ээлжлэн өндөр өргөх, хажуу дээш болгох, шулуун өргөх, савах, өвдгөө өргөж эсрэг гарын тохойд хүргэх гэх мэт хөдөлгөөнүүдийг хийж болно.
  • Гарын хуруунуудаа зөрүүлэн барьж алгаа дээш харуулан өргөн сунгах хөдөлгөөнийг биеийн хазайлттай хийнэ.

Эмч.мн-с

2016-10-17T22:50:08+00:00 2013 оны 04-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment