Адууны мах ба Каз хэрхэн хийх вэ?

Home/Зөвлөгөө/Адууны мах ба Каз хэрхэн хийх вэ?

Адууны мах ба Каз хэрхэн хийх вэ?

horsekazМонголчууд адууны махыг голдуу хээр  өвлийн хүйтэнд хол аян замд явах буюу ан гөрөө хийхэд хүнс болгон хэрэглэдэг байжээ. Адууны мах бол онцгой амттай халуун чанартай мах. Адууны мах өвлийн хүйтэнд ч  хөлдөх нь удаан байдаг. Адуу хэдийгээр тарган боловч түүнд бүрхсэн өөх байдаггүй, чанаж болгоход заарын үнэр гардаг тал бий. Адууны уушиг нь уушиг нэвчсэнийг анагаах, дэлүү нь элдэв ярыг арилгаж бөөрний халууныг бууруулна. Өөх нь мөн үү, үлдийг арилгах ба мах нь хий өвчин хийгээд хүйтэн хийг засдаг гэж “Монгол эмнэлгийн  түүвэр”-т тэмдэглэсэн байдаг. Адууны махыг чанаж болгох, борцолж хатаагаад шарж хэрэглэдэг. Адууны тосонд боов, боорцог болгож идвэл хүрэн улаан өнгөтэй болох ба хөлдөж хатуурахгүй зөөлхөн байдаг.

Каз хийх арга:

Монголчууд адууны махыг утах аргаар бэлтгэн удаан хадгалж өвөлжин хэрэглэдэг байжээ. Энэ нь тэр болгон хадгалж борцолж болдоггүй адууны махыг удаан хугацаагаар хэрэглэхэд үндэслэсэн өвөрмөц арга юм. Казыг тарга хүч сайтай адууны махаар хийдэг. Үүнд: адууны махнаас 2 талын 24 ширхэг хавиргыг харвин оролцуулан авч 1-2 цаг загсаасны дараа хоёр хоёроор нь салган тэвш царан дээр тавьж нунтаг давс, чинжүү, сонгиноор амтлан 2,-3 цаг байлгаж сэврээдэг. Ийнхүү амталж бэлтгэсэн хавиргаа адууны сайтар угааж цэвэрлэсэн нарийн гэдсэнд 2 хоёроор нь хийж 2 үзүүрийг модоор шорлох буюу утасаар бөхлөн уяж 12 ширхэг казыг аргалын утаагаар 2-3 хоног утдаг. Ингэж бэлтгэсэн  казыг идэхэд амтлаг, хадгалж хэрэглэхэд мууддаггүй байна. Харин мах, өөх зузаантай дөрвөн өндөр хавиргаар каз хийдэггүй.

Монгол ххолны шилдэг жорууд-2 /2012/

2016-10-17T22:50:33+00:00 2013 оны 01-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment