Энэ бол ханхийсан халуун амттай Кавказ амтлагч бөгөөд хүн бүр л дуртай байдаг амтлагчдын нэг юм. Гэхдээхоол хүнсэндээ байнга хэрэглээд байдаггүй, учир нь бие махбодод ихээр хэрэглэх нь зохимжгүй хэмээн үздэгтэй холбоотой.
Аджиканы ашигтай тал
- Хоолны дуршил нэмэгдүүлдэг. Хоолны дуршил нэмэгдүүлснээр хоолонд дуртай болох, биеийн жингээ нэмэхийг хүсч байгаа хүмүүст таргалуулах сайн талтай.
- Хоол боловсруулалтыг эрчимжүүлж өгдөг. Ийм учраас Аджикагаар амталж хийсэн хоол нь бие махбодод өөх тос болон хуримтлагдаж үлдэхгүйгээр сайтар хурдан шингэнэ гэсэн үг.
- Бие махбодод байгаа мөн шимэгчлэн амьдардаг хортой бичил биетнүүдийг устгадаг. Ийм учраас Кавказчууд ханиад томууны дэгдэлтийн үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор аджикатай хоол хүнсийг түлхүү бэлтгэж хэрэглэдэг байна.
- Цусны эргэлтийг эрчимжүүлдэг
- Судасны хананд холестерин үүсэхээс сэргийлдэг. Иймээс аджика нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сайн амтлагчид тооцогддог.
- Эрчүүдийн үр тогтоох чадварыг дээшлүүлдэг.
Leave A Comment