Австрали маягаар шанзалсан мах

Home/Зөвлөгөө/Австрали маягаар шанзалсан мах

Австрали маягаар шанзалсан мах

art-beefcheeks-620x0Орц: 4 хүн

  • Үхрийн татсан мах 600 гр
  • Мөөг 400 гр
  • Жижиглэж нунтагласан самар 100 гр
  • Өндөг 1 ш
  • Сармисны тос 300 мл
  • Жүржийн шүүс 50 мл
  • Гоньд 40 гр
  • Ром дарс 30 мл
  • Давс, перец

Хийх арга:

  1. Үхрийн махыг том зузаавтар хавтгай хэлбэртэй байхаар хувааж хэрчээд, бага зэрэг хөнгөхөн давтаж, дараа нь гол хэсэгт нь шанз хийх халаас гаргаж дутуу зүсэлт хийж өгнө.
  2. Мөөгийг жижиглэж хэрчээд самар, жүржийн шүүс, жижиглэж хэрчсэн гоньд, өндөг нэмж хутгаад халаасан тосонд хуурч 15 минут жигнэнэ. Уг хольцоо давтсан махныхаа халаасанд хийж дүүргээд, тэвшинд өрж тавиад ром дарсаар шүршиж өгөөд шарах шүүгээнд 1 цаг жигнэнэ.
2016-10-17T22:48:33+00:00 2014 оны 04-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment