Аарц эмэгтэй хүний гоо сайханд эерэгээр нөлөөлдөг

//Аарц эмэгтэй хүний гоо сайханд эерэгээр нөлөөлдөг

Аарц эмэгтэй хүний гоо сайханд эерэгээр нөлөөлдөг

0034Эмэгтэй хүний биед хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнийг судлан тогтоох явцдаа аарц ихээхэн ашигтай гэж судлаачид нотолжээ. Аарцыг хоол, эм, гоо сайхны хэрэгсэл болгон ашиглаж болно гэж эмч нар үзэж байна. Аарц нь эмэгтэйчүүдийн яс, үс, хумсыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй кальцийг их хэмжээгээр агуулдаг. Мөн нэн хэрэгцээт бодис болох төмөр, фосфор, амин дэмийг ч агуулна. Аарц нь таргалуулдаггүй хүнсний бүтээгдэхүүн юм. Түүнчлэн аарц нь зүрх судас, ходоод, элэг цөсний үйл ажиллагааг хэвийн байлгахад тусална. Аарц гоо сайханд эерэгээр нөлөөлнө. Түүнд агуулагдах В аминдэм арьсыг өнгөлөг, эрүүл байлгана. Өвлийн хахир хүйтэнд гэр бүлээрээ аарц буцалгаж ууж байхыг зөвлөж байна.

Аарц зөгийн балтай жигнэсэн алим

Алимаа сайтар угааж цэвэрлээд оройн хэсгийг нь зүсэж бэлдэнэ. Алимныхаа доод хэсэгт нэвт хатгаж цоолохгүйгээр 1 см орчим зайнаас гол авагчаа зөөлөн хөдөлгөж гол үртэй хэсгийг аваад халбагаар дотор хэсгийг нь болгоомжтой ухаж аван аяга бэлдэнэ.

Ухаж авсан алимаа хэрчигчтэй холичг, блендэрээр нухашлаад дээр нь аарц зөгийн балаа нэмж шанз бэлдэнэ. (Алим зүсэнгүүт агаартай урвалд орж харладаг боловч муудсан хэрэг биш тул нухашны өнгөнд санаа зовох хэрэггүй)

3231Бэлдсэн аягандаа шанзаа хувааж хийгээд оройн хэсгээр таглаж урьдчилан халаасан шарах шүүгээнд 180 градусд 15-20 жигнэнэ. Лист, бялууны хэв, аль байгаа зүйлээ ашиглаж болохоос гадна бууз шиг жигнэсэн ч болно. Бага зэрэг хөргөөд хүүхдэд өгөхөөс гадна хүйтэн сэрүүний улиралд ханиад томуу хүрсэн үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор халуунаар нь хэрэглэхэд тохиромжтой.

2016-10-17T22:47:37+00:00 2015 оны 02-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment