Аарцтай Ватрушка

//Аарцтай Ватрушка

Аарцтай Ватрушка

zuragОрц:

  • Сүү 250 мл
  • Исгэгч 10 гр
  • Элсэн чихэр 100 гр
  • Цөцгийн тос 100 гр
  • Өндөг 2 ш
  • Гурил 400-450 гр
  • Давс ½ ц/х

Шанзанд:

  • Аарц 500 гр
  • Цөцгий 100 гр
  • Элсэн чихэр 70-100 гр
  • Ванильний сахар 2 ц/х
  • Өндөг /түрхэх/

Хийх арга:

  1. Зуурмаг бэлтгэх: бүлээн сүүнд 1 х/х элсэн чихэр, исгэгчийг хийж уусгаад 150 гр гурил нэмж зуурна. Энэ хөрөнгийг дулаан газар сайтар хөөлгөнө.
  2. Хөрөнгө дээр өндөг нэмж хутгана. Мөн цөцгийн тос, элсэн чихэр , давсыг нэмж нэгэн жигд болгон хутгана. Ингээд үлдсэн гурилаа хийж зуурмагаа зуурна. Зуурмагийг дулаан газар мөн хэсэг байлгаж амраана. 30 минут орчим
  3. Шанз бэлтгэх: аарцыг элсэн чихэр, ванилийн сахартай нийлүүлж хутгана. Мөн цөцгий нэмж хутгана. Шарах шүүгээний тэвшийг тослох эсвэл дээр нь жигнэмэгний цаас дэвсэж бэлтгэсэн зуурмагаа порцлон хувааж өрнө.
  4. Өндөгийг жижиг саванд хийж хутгаад бүх ватрушкад жигд түрхэж өгнө. Ватрушка тус бүрийн голд хонхойлж бэлтгэсэн аарцтай шанзаа тохируулан хийж өгнө.
  5. Бэлтгэсэн ватрушкаг 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20-25 минут жигнэнэ.

 

2016-10-17T22:46:40+00:00 2016 оны 02-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment