Аарцтай бялуу

Home/Зөвлөгөө/Аарцтай бялуу

Аарцтай бялуу

 e6f483581ef8aefdacd7ab0a2eb49739_fullОрц:

  • Гурил 250 гр
  • Исгэгч 20 гр
  • Сүү 200 мл
  • Элсэн чихэр 1х/х
  • Цөцгийн тос 50 гр
  • Өндөг 1ш
  • Бэлэн жигнэмэг 50 гр
  • Аарц 250 гр
  • Элсэн чихэр 75 гр
  • Ванильный сахар 20 гр
  • Миндаль самар 4х/х
  • Ром дарс бага зэрэг

Хийх арга:

  1. Гурил зуурах савандаа гурилыг шигшиж хийгээд дунд нь хонхойлно. Бага зэргийн гурилыг исгэгч, сүү, элсэн чихэртэй хольж найруулаад 15-20 минут байлгаж хөрөнгө бэлтгэнэ.
  2. Хөрөнгө болон хайлуулсан цөцгийн тос, өндөг, давсаа үлдсэн гурилтайгаа зуурч бэлтгээд 60 минут амраана. Хөөсөн гурилыг нимгэн элдэн 24 мм-ийн диаметртэй хэвэнд хийж илүү гарсан гурилаар нь хүрээ хийнэ. Дээгүүр нь алимны чанамалаа түрхэж өгнө.
  3. Шарах шүүгээг 180 хэм хүртэл халаана. 2ш өндөгний шар, цагаан уургийг ялгана. Аарц, үйрүүлсэн печень, 2ш өндөгний шар уураг, ванильный сахар, самар, ром дарсыг нийлүүлж жигдэртэл нь хутгана. Дээрээс нь хөөсөртөл цохьсон цагаан уургийг нэмж хутгана.
  4. Ингэж бэлтгэсэн аарцны шанзаа чанамал түрхсэн бялуун дээр жигдхэн тарааж 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 45 миинут орчим жигнэнэ.
2016-10-17T22:48:46+00:00 2014 оны 03-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment