Шөлийг хэрхэн амттай хийх вэ?


Food_Ukrainian_borsch

Хийх арга :

Шөлөнд хийх ногоог буцалж байгаа усанд хийвэл зохино.  Хүйтэн усанд хийсэн ногооны аминдэм болон тэжээлийн бодис исэлддэг. Бүх ногоогоо зэрэг хийж болохгүй. Тэгвэл нэг хэсэг нь хэт болж, зарим нь  түүхий  байдаг юм. Эхлээд байцаагаа 5-10 минут чанаад дараа нь төмс, хайрсан ногоонуудаа хийнэ. Дарсан байцааг шөлөнд хийхийн өмнө тусад нь бага зэрэг  тосонд жигнэнэ. Ингэхэд байцаа сайхан амттай болно.

Улаан манжингийн өнгийг хадгалахын тулд орос цуу хийх хэрэгтэй. Хайрсан ногоо,  лаврын навч , амтат чинжүү зэргийг шөлөө болгосны дараа гаргахын өмнө хийдэг. Шөлөндөө гурил хийж амтлах,  өтгөрүүлэх тохиолдолд гурилаа масло юмуу тосонд шаргал өнгөтэй болтол нь хуурна.

Гурилаа хөргөсний  дараа  бага зэрэг шөлөнд бантагнаж шөлөндөө хийгээд сайтар хутгана. Шөлний амт нь чанах ясаа хэр буталж  жижиглэснээс хамаарна. Ясыг бүтнээр нь чанахад  гарах шөл нь усархаг байдаг тул аль болох сайн буталбал зохино. Ясны шөлийг сайн гаргахын тулд нэг кг усанд 1.25 литр ус байхаар харьцааг барих нь тохиромжтой. Буцалсны дараа ус нэмэхэд амт муудна.

Төрөл бүрийн хоолны жорууд З.Алтан-од /2012/

Leave a comment

− 3 = 3