banner2

Солонгос маягаар амталсан лууван


Korean-Carrot

Орц:

  • Лууван 1 кг
  • Сонгино 1 ш
  • Ургамлын тос 200 гр
  • Уксус /7%-н/ 2 ц/х
  • Элсэн чихэр 2 х/х
  • Сармис 6 хумс
  • Нунтаг халуун улаан чинжүү, давс

Хийх арга:

  1. Лууванг урт нарийн хэрчиж давс цацаад 30 минут байлгана. Дараа нь элсэн чихэр, перец нэмж хутгана.
  2. Сонгиныг ургамлын тосонд шаргалттал нь шарж тосноос нь шүүж авна. Сонгино шараад үлдсэн тосонд уксус нэмж  лууван дээр хийж хутгана.
  3. Жижиглэсэн сармис нэмж хутгаад хөргөгчинд 2-3 цаг байлгаж бэлэн болгоно. Энэхүү луувангийн зуушийг ч ямар ч хоолны хачир байдлаар хэрэглэж болно.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №02 /2013/

Leave a comment


  • 5 + = 9