Таны биед ашигтай 10 хүнс

 


  • Healthy-Food

    Бөөрөлзгөнө

Бөөрөлзгөнө нь биеийн халууныг бууруулах, ус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Бөөрөлзгөнө нь зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүмүүст илүү ашигтай.

  • Улаан усан үзэм

Усан үзэмний өнгө нь харлах тутам тийм сортууд нь илүү  ач холбогдолтой гэсэн үг. Усан үзэм нь тромбо үүсэх явцыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг. Мөн усан үзмээс гаргаж авсан улаан дарс нь шүүснээсээ ач холбогдлоороо илүү юм.

  • Гүзээлзгэнэ

Энэ жимсэнд фолийн хүчил, марганц, кали ба С аминдэм ихээр агуулагддаг. Энэ жимс нь бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлэн, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.

  • Бууцай

Бууцай нь хөгшрөлттэй тэмцэх маш хүчтэй антиоксидант болох лютеинээр баялаг. Түүнийг байнга хэрэглэснээр хараа муудах магадлалыг 45%-иар багасгадаг. Нэг аяга түүхий бууцайг өдөр бүр ууж хэрэглэвэл уушигны хорт хавдар үүсэх магадлалыг хоёр дахин бууруулдаг.

  • Улаан сонгино

Энэ нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба бактерийн эсрэг үйлчилгээтэй. Мөн холестрин цусны хананд наалдах ба цусны судас бөглөрөх явцад саад болдог.

  • Цай

Цайг 4000 орчим жилийн өмнөөс хэрэглэж ирсэн бөгөөд Азид залуу насыг хадгалагч ундаа хэмээдэг. Одоо үүнийг нь Европын анагаах ухаан хүлээн зөвшөөрөөд байна. Ногоон цай нь янз бүрийн антиоксидантуудаар баялаг боловч, хар цай нь чөлөөт радикалуудтай тэмцэх чадвараараа ногоон цайнаас дутдаггүй. Голландын эмч нар өдөрт хоёр аяга цай уух нь зүрхний өвчлөлөөс таныг хамгаална гэж үздэг.

  • Кофе

Кофе нь сэтгэл санааг өргөж, ой санамжыг сайжруулан, өвчин намдаах бөгөөд даралт ихэсгэдэггүй ач тустай.

  • Хар шоколад

Хар шоколад нь зүрхний шигдээс ба цус харвалтаас авардаг гэж эрдэмтэд үздэг. Долоо хоногт нэг хавтгай шоколад идвэл, таны нас нэг жилээр уртасах болно.

  • Овъёосны нэвс

Овъёос нь эмчилгээний хамгийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн. Бодисын солилцоог хэвийн болгож, дархлааг нэмэгдүүлэн, бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулан, организмаас хорт нэгдлүүдийг зайлуулдаг.

  • Хивэгтэй талх

Хивгэнд үрийн биологийн идэвхит нэгдлүүдийн 90% нь агуулагддаг. Мөн маш сайн антиоксидант болох Е аминдэм ихээр байдаг. Хивэгтэй хар талх нь гэдсийг хаягдлууд болон хавдар үүсгэгч нэгдлүүдээс сайн цэвэрлэдэг. Цусан дахь сахар ба холестрины хэмжээг бууруулдаг. Хүний организмаас хорт нэгдлүүд болох хүнд металл, хар тугалага, мөнгөн ус зэргийг зайлуулдаг тустай.

Leave a comment

9 − = 0