Утсан загастай гоймонгийн зууш

Орц:

  • 150 гр гоймон
  • 20 гр утсан загас
  • 1 стакан лаазтай вандуй
  • 2 ш лууван
  • 1 стакан майонез
  • 1 х/х укроп
  • 1 ш өндөг
  • 1 х/х яншуй

Хийх арга:

  1. Гоймонгоо чанаж, усыг нь шүүж бэлэн болгоно.
    Цэвэрлэсэн загасаа жижиглэж хэрчээд, вандуйг шүүж авна. 1ш луувангаа үрж бэлэн болгоно.
  2. 1ш чанасан лууванг дөрвөлжин хэрчинэ. Өндөгөө мөн адил чанаж дөрвөлжин хэрчинэ. Энэ бүгдийг вандуй, майонезтай хольж яншуйгаар амтална.
macbur

хоол.мн-с

Leave a comment

7 + = 9