Өглөөний цайндаа хөнгөн хирнээ илчлэг ихтэй, биед сайн нөлөө үзүүлэх хүнс маш хэрэгтэй. Энэ удаагийн нийтлэлээр танд маш хэрэгтэй хүнсний сонголтыг танилцуулъя.

БАНАНА

Өглөөний цайндаа 1 ширхэг гадил идэх нь биед гайхалтай сайн нөлөөтэй. Тэр тусмаа ногоондуу өнгөтэй гадил байвал амин дэм нь бүр илүү байдаг. Та овъёос сүүнд найруулж эсвэл шар будаа өглөөний цайндаа иддэг бол гадилаа жижиг хэрчээд хольж идвэл маш тохиромжтой. Ахимаг настай хүмүүс хэрэглэвэл зүрх судасны ажиллагаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй даралт ихсэх өвчнөөс сэргийлнэ.

ӨНДӨГ

Өндөг нь тэжээллэг бодис, уургийн эх үүсвэр юм. Өглөөний цайндаа 1 ширхэг өндөг идсэнээр өдрийн уурагны хэрэгцээний 60 хувийг нөхөж чадна.

ТАРВАС

Энэхүү шүүслэг жимс нь харшил, зүрхний эрүүл мэнд, хорт хавдраас урьдчилан сэргийлэх гайхалтай ид шидтэй. Өглөөний цайн дээрээ тарвас идсэнээр биеийн усны хэрэгцээгээ хангаад зогсохгүй цусыг шингэлж эрч хүч сайжирна.

НЭРС

Шинэхэн эсвэл хөлдөөсөн нэрсийг өглөөний цайн дээрээ идвэл тэр өдрийн ой тогтоолт тань нэмэгдэх ид шидтэй гэнэ шүү. Тархийг сэргээж, цусны даралтнаас сэргийлж, бодисын солилцоог сайжруулна.

ТАРАГ

Тараг нь маш их уураг агуулдаг учир бүхэл өдрийн турш өег мэдрэмж төрүүлнэ. Өглөөний цайндаа 1 аяга таргийг дангаар нь юм уу эсвэл ямар нэгэн жимсээр баяжуулан хэрэглээрэй.