Хүн өглөө босоод заавал юм идэж байх хэрэгтэй. Ингэснээр эрүүл мэндэд болон ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг. Гэхдээ юм идэх л ёстой гээд хүссэн бүхнээ идээд байх нь зохимжгүй юм. Учир нь өглөө өлөн дээрээ идэхэд тохиромжгүй хоол хүнс гэж байдаг. Доорх мэдээллээр та бүхэндээ өлөн дээрээ хэрэглэхэд тохиромжгүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хоол хүнсийг танилцуулъя.

КОФЕ

Кофе ходоодонд их хэмжээний хүчил бий болгодог бөгөөд хэрвээ ходоод хоосон үед идвэл цөсийг өвчлүүлдэг байна. Ходоод хоосон үед гэдсэн дотор их хэмжээний хүчил ялгарсан байдаг. Тиймээс дээрх хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж, бүр их хүчилтэй болгох нь буруу аж. Түүний оронд ходоодны хананд сайнаар нөлөөлж, хүчлийг саармагжуулах хоол хүнс идэх хэрэгтэй. Ходоод хоосон үед кофе уух нь ходоодны салст бүрхэвчийг гэмтээдэг байна.

ЖИМС, ЖИМСГЭНЭ

Алим, лийр нь өлсөх мэдрэмжийг дардаггүй бөгөөд дотор нь агуулагддаг сахар амттаны сахараас илүү удаан цусанд нэвтэрдэг учраас идэх дур хүслийг бууруулдаггүй байна. Иймд ходоод хоосон үед жимс идэх болбол дангаар нь идэхгүйгээр уураг ихтэй хоол хүнстэй хольж идэх хэрэгтэй. Ингэснээр удаан шингэж, ходоод хоосон үед ялгарч, тархинд дохио өгдөг грелин дааврыг дарангуйлдаг аж.

ХАЛУУН НОГООТОЙ ХООЛ

СОГТУУРУУЛАХ УНДАА

Ходоод хоосон үед архи, шар айраг зэрэг согтууруулах төрлийн ундаа ууж болохгүй. Хэрэв уувал ходоодонд муугаар нөлөөлж, хурдан согтож, дараа нь илүү их хоол хүнс идэхийг хүсдэг. Энэ үед буюу ходоод хоосон, халамцсан үедээ чипс, пицца зэргээс татгалзах хэрэгтэй. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд илүү их согтооно. Яагаад гэвэл дээрх бүтээгдэхүүнүүд тархинд сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлдэг лептин хэмээх дааврын хэмжээг нэмэгдүүлдэг. Тиймээс эхлээд бага хэмжээгээр ч болов хооллох хэрэгтэй. Согтууруулах ундааны өмнө давсалсан самар идэж болохгүй тул тахианы мах, шарсан ногоо зэргээр хийсэн хөнгөн атлаа шим тэжээлээр баялаг зууш идээрэй.