Хаврын улиралд яагаад ч юм ядрах, сульдах үүнийгээ дагаад стрессдэж бухимдах үзэгдэл ихэнх хүнд тохиолддог билээ. Харин ийм үед эрч хүчээ сэргээж, дархлаагаа нэмэх нь маш чухал. Энэ удаагийн нийтлэлээр ядаргааны эсрэг хамгийн үр дүнтэй бас өртөг хямд хүнсийг танилцуулъя.

НЭРС

Та уурлаж, бухимдсан үедээ нэрс хэрэглээрэй. Нэрсний тансаг амт таны сэтгэлийг засах болно. Мөн дархлаанд тань гайхалтай хүч нэмнэ. 

НАРИЙН БООВ

Гурилан бүтээгдэхүүн ходоодыг хурдан дүүргэдэг увидастай. Та стрессдэж, ядарсан үедээ ходоодондоо тохируулан гурилан бүтээгдэхүүнийг хэрэглэж, эрч хүчээ сэлбэх хэрэгтэй.

ЖҮРЖИЙН ЖҮҮС

Ажлаасаа ядарч ирээд эсвэл ажлынхаа дундуур мөстэй хүйтэн жүржийн шүүс танд яг л сэргээш шиг үйлчилнэ.

ЦАЙ

Байгалийн гаралтай, ургамлын гаралтай цайг байнга ууснаар та уур, бухимдалаа мартах болно. Ядаргааг ч мөн гайхалтай тайлна.

САМАР

Ядарч, сульдсаны улмаас тархи маш их туйлдаж бас ядардаг. Энэ үед та самар идээрэй. Тархины ядарсан судсыг самар сэргээнэ.

КИВИ

Их ачааллын дараа та ганцхан ширхэг киви идээрэй. Хормын төдийд үр дүнг нь мэдрэх болно.