Ихэнх хүмүүс “жингээ хасмаар байна” хэмээн дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийж асуудал үүсгэдэг. Гэхдээ жингээ нэмэх хүсэлтэй хүмүүс ч бас бий. Зарим хүмүүст жингээ хасах нь хэцүү байдаг ч, нэмэх нь ч бас асуудалТай хүмүүс байдаг. Жингээ эрүүлээр бас хурдан нэмэхийг хүсч буй хэн бүхэнд шинжлэх ухаанаар батлагдсан, хоол судлаачдын зөвлөгөөг хүргэж байна.

Хамгийн эхний анхаарах юм бол УУХ зүйлё. Уураг агуулсан шэйк уух, жүүс, тослог өндөртэй сүү уух. Хоолондоо давс хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Заавал дэлгүүр, зоогийн газраас авах шаардлагагүй. Гэрийн аргаар миксер ашиглан уураглаг жимсээр шэйк хийж уугаарай.

Улаан буудай, овьёос, хүнсний хивэг, хөх тарианы гурилаар хийсэн талх идэх, эдгээр талх нь цагаан талхнаас илүү тэжээллэг байдаг. Зүссэн талхан дээрээ газрын самарны тос, жимсний чанамал, зөгийн бал, бяслагтай крем түрхэж идэх нь үр дүнтэй.

Өглөөний цайндаа талх идэх нь илүү үр дүнтэй.

Цардуултай хүнсний ногоо сонгоорой ( Төмс, вандуй, шош, лууван, гуа, манжин).  Усархаг хүнсний ногоо хэрэглэхээс зайлсхийгээрэй ( Брокколи, цэцэгт байцаа, хулуу, ногоон шош, өргөст хэмх).

Төмсний нухаш, луувангийн салат гэх мэтээр бэлтгэж хоолтойгоо хольж идсэн ч болно.

Усархаг жимснээс илүүтэй бусад жимснүүдийг сонгоорой ( Банана, лийр, алим, хан боргоцой, чавга ).

Эдгээр жимсээр мөн шэйк, смүүте бэлтгэж хэрэглэж болно. 

Хоолондоо тос нэмээрэй. Хүний эрүүл мэндэд чухал хэрэгцээтэй органик бүтээгдэхүүнд оливийн тос, чидун жимсний тос, коконат тос, цөцгий багтдаг. Эрүүл мэндэд тийм ч ач холбогдолтой биш тосны тоонд наранцэцэг, газрын самарны тос багтдаг боловч хэрэглэхэд тохиромжтой. Харин шар буурцгийн тос эрүүл мэндэд хэрэгцээгүй тосны тоонд ордог.

Салатандаа оливын тос хийж идээрэй.

Илүү их уураг хэрэглээрэй. Хэдийгээр та илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэж байгаа боловч уургийн хэмжээ бага байх нь магадгүй жингийн алдагдалд хүргэж болно. Монголчуудын хувьд үхрийн мах хоолондоо түлхүү хэрэглэдэг. Энэ нь уургаар баялаг. Мөн туна загас уургаар баялаг байдаг.

Фитнесээр хичээллэж жин нэмж байгаа хүмүүс үхрийн махыг нэн тэргүүнд жорондоо нэмбэг. Хамгийн уураглаг хүнс.