Хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн төлөөх Америкийн Пидиатриксийн академиас өнгөрсөн онд зөв зохистой хэрэглэхгүй л бол хүний биед хамгийн аюултай гэгдэх 10 хүнсийг нэрлэжээ. Хамгийн сонирхолтой нь тэд хүүхдийн амь насанд халтай хоолоор “хот дог”-ийг тодруулсан байна. Учир нь жил бүр энэ хоолноос болж хүүхдүүд хахаж үхэх аюулд өртөөд байгаа юм.

1. Хот дог

Тус академиас энэ хоол нь хүүхэд хахах эрсдэлтэй хамгийн аюултай хүнс хэмээн нэрлэжээ.

2. Фугу загас

Фугу загасны гэдэс дотор, түрс, элгэнд тетродотоксин хэмээх аюултай бодис агуулагдаж байдаг юм байна. Энэ хортой бодис нь хүний амь насанд халтай бөгөөд зүүний толгойн хэр хэмжээний хор гэхэд л үхэлд хүргэх чадалтай аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар нэг загас 30 хүнийг үхлийн аюулд хүргэж болзошгүй их хорыг агуулдаг гэнэ. Гэвч Япончууд энэ загасыг хүнсэндээ хэрэглэсээр байгаа юм. Тус улсад 40 төрлийн фугу загас агнадаг бөгөөд жил бүр 10 мянган тонныг хүнсэндээ хэрэглэдэг ажээ. 

3. Акий жимс

Ямайкад акий хэмээх нэгэн төрлийн жимс ургадаг. Найрлагандаа hypoglycin хэмээн хорт бодис агуулдаг хэдий ч өдийг хүртэл хэрэглэсээр байна.

4. Газрын самар

Самар хүний биед олон талын ашигтай байдаг ч эрдэмтэд энэ хүнсийг хамгийн халтай гэж тодорхойлжээ. Учир нь ойролцоогоор хүн амын нэг хувь нь энэхүү самарнаас болж хүнсний харшилтай болдог аж. Ялангуяа сүүлийн үед бага насны хүүхдүүд харшил авах нь ихсээд байгаа юм байна.

5. Гишүүнэ ургамал

Азийн уламжлалт эмчилгээнд энэхүү ургамлыг ашигласаар ирсэн билээ. Харин үүнийг хэтрүүлэн хэрэглэвэл хүний биед хор болдог байна.

6. Туна загас

Дэлхийд туна загас нь хамгийн хүндтэй зоогт яахын аргагүй тооцогддог билээ. Гэтэл их хэмжээгээр хэрэглэвэл энэ хоол зүрхний төрлийн өвчин үүсгэх аюултай байдаг гэнэ.

7. Кассава ургамал

Энэхүү ургамлын үндсийг хүнсэндээ ихээр хэрэглэвэл үхэлд ч хүргэх аюултай юм байна.

8. Кофе

Хамгийн аюултай хүнсний есдүгээрт кофе орсон байна. Учир нь бидний өдөр тутам уух дуртай энэ бүтээгдэхүүн нь зүрхийг өвчлүүлж, нойргүйдлийг авчран, шүдийг шарлуулах гэх мэт олон хор хөнөөлийг дагуулж байдаг аж.   

9. Мөөг

Хүний биед хамгийн аюултай байж болзошгүй хүнсний жагсаалтанд хүмүүсийн амтархан идэх дуртай мөөг орсон гэхэд итгэмээргүй байгаа биз. Хортой мөөг нь хүнийг үхэлд хөтлөх хүртэл аюултай юм байна.