Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зарим хүнсний бүтээгдэхүүнүүд ч гэсэн төсөөлөөгүй их амин дэм, шим тэжээлийг агуулж байдаг.  Мэдээж бага зардлаар шим тэжээл ихтэй хүнсийг хэрэглэх нь хүн бүрийн л хүсэл. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.

АЛИМ

Алим бол идэхэд хялбар, хаана ч зарагддаг хамгийн элбэг жимс. Алимны найрлаганд байдаг шингэц сайтай бодис нь нарийн гэдэсний хямралыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг. Мөн зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Долоо хоногт 5-аас доошгүй алим идэх нь амьсгалын замын өвчин болон, астматай хүний эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг аж. Алимны 5 хувь нь уураг байдаг.

ГУРВАЛЖИН БУДАА

Гурвалжин  будаа нь уургийн өндөр агууламжтай тул, биднийг хэт их хоол идэхээс сэргийлж,  жингээ барихад тусалдаг. Уг будаанд агуулагдах уураг, цардуулын хэмжээ нь төмс болон ердийн цагаан будаа, эрдэнэ шишээс ч илүү, нүүрс ус, төмөрлөг, цайрын агууламж өндөртэй учраас хүний биеийн цусны амин дэмийг нөхдөг байна. Түүгээр ч зогсохгүй зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг юм. Гурвалжин будаанд агуулагдах, уураг, амин дэмүүд нь цусан дахь холестрины түвшинг бууруулж, илүүдэл жин, таргалалттай эрчимтэй тэмцдэг.

МАЛЫН ДОТОР ГЭДЭС

Элэг, бөөр, зүрх болон мал, амьтны гэдэс дотор эрүүл мэндэд маш шим тэжээлтэй. Жишээ нь, үхрийн элэг амино-хүчил, амин дэм, эрдэм бодис, цинкээр баялаг. Монголчууд эрт дээр үеэс малын гэдэснээс шим тэжээл ихээр авдаг байсан учир дархлааны систем маш өндөр байдаг.

БАЙЦАА

Бөөрөнхий байцаанд агуулагдах С амин дэм нь бусад төрлийнхөөс хавьгүй их. Хүнсний ширхэглэгээр баялаг тул биеэс хорт бодис гаргах явцыг эрчимжүүлнэ. Даршилсан байцаа нь дархлаа сэргээж, гэдэс ходоодны ашигтай нянгуудын таатай орчинг дэмждэг. Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас сэргийлнэ. Байцаан дахь B, С витамин нь судсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлуулан, судас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай.

ӨНДӨГ

Чанарын шаардлагыг хангасан дундаж хэмжээтэй нэг өндөгөнд агуулагдах ичлэгийн хэмжээ 76 килокалори байдаг бөгөөд тэжээллэг чанараараа 40 грамм үхрийн мах, 200 грамм сүүтэй тэнцдэг. Өдөрт нэг өндөг хэрэглэснээр насанд хүрсэн эрэгтэй хүн өөрт шаардагдах энергийн буюу уураг эрдэс бодисын хэрэгцээний 3%, эмэгтэй хүн 4%-ийг, витамины хэрэгцээний 10-30%-ийг авах боломжтой төгс чанартай бүтээгдэхүүн юм. Гэхдээ өндөгийг шарж жиш чанаж хэрэглэх нь илүү их амин дэм авах боломж олгодог.

ТАРАГ

Биед тустай бичил биетийн нөлөөгөөр хүний биед нэн хэрэгцээтэй олон төрлийн биологийн идэвхт бодис үүний дотор аминдэм, пептид, амин хүчил, глюкоз, лактулоз зэрэг бодис тарагт бий болдог. Тарагны тос, уураг, нүүрс болон эрдэс бодисын хэмжээ сүүнийхтэйгээ ойролцоо байдаг. Тараг уух нь ходоод гэдэс хямрахаас сэргийлж хоол шингээдэг, мөн хүний дархлааг сайжруулах ба түүний найрлагад нь өвчин үүсгэгчийг устгах чадвартай нян байдаг ажээ.