Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд хаш ногооны талаар мэдээлэл хүргэж байна. Энэ ногоог Турк улсад маш ихээр хүнсэндээ хэрэглэдэг ба Монгол улсад төдийлөн өргөн хэрэглэдэггүй. Энэ ногоо нь хорт хавдраас сэргийлэх, цусан дахь холестеринийг бууруулах гайхалтай ач тустай.

Хаш нь онцгой содон амттай, зөөлөн төрлийн ногоо бөгөөд хоолонд өнгө нэмж амин дэмээр хангана. Хаш нь маш хүчтэй үл исэлдүүлэгч антоциан элементийг агуулдаг бөгөөд, энэ нь хөлний хорт хавдар үүсгэдэг бодисыг эсэргүүцдэг үйлчилгээтэй. Мөн ходоод гэдсэнд хуримтлагдсан өөх тосыг задалж хайлуулдаг учраас ходоод, гэдэсний хавдраас сэргийлдэг.

Хаш нь цусан дахь холестеринийг багасгаж даралт ихсэхээс сэргийлнэ. Арьсны бүх төрлийн үрэвсэлт өвчний эсрэг гайхалтай үйлчилгээтэй.  Мөн нүүрэн дээр элдэв юм гардаг эсвэл арьсны төрлийн харшилтай хүмүүс хашны ишний хэсгээр маск тавьбал үрэвсэл, харшлыг анагаах ид шидтэй.

Хашыг шөлтэй хоол, хоёрдугаар хоол, зууш, салат маягаар хэрэглэж болно. Зөөлөн төрлийн ногоо учир амархан болдог. Бага насны хүүхэд идэхэд амны хөндийд ямар нэг хүндрэлгүй.

Та манай Газар шим үйлдвэрийн ХАШТАЙ салатыг хоол хүнсэндээ хэрэглэж дээр дурьдсан амин дэмүүдийг авч эрүүл мэнддээ хувь нэмэр оруулаарай.