Бороотой хүйтэн өдөр гэртээ суугаад халуун шоколад уух шиг сайхан юм юу байхав. Үүнээс гадна бид халуун шоколадыг сэтгэлээ сэргээх гэж уудаг шүү дээ. Энэ хоёр шалтгаанаас гадна энэ бор өнгөтэй, тансаг үнэр амттай ундаа эрүүл мэндэд маш тустай гэнэ.

Энэ удаагийн нийтлэлээр халуун шоколадны ач тусыг мэдэж авцгаая.

Оюуны чадамжийг нэмэгдүүлнэ.

Халуун шоколад нь хүний оюуны чадамжийг нэмэгдүүлж, тархины үйл ажиллагааг бүхэлд нь дэмждэг гэсэн дүгнэлтэнд эрдэмтэд хүрчээ. Мэдээж тэд ийм дүгнэлт өгөхийн тулд олон тооны судалгаа шинжилгээ хийсэн нь ойлгомжтой. Халуун шоколаданд агуулагдах флавоноидууд нь цусны эргэлтийг түргэсгэж, тархийг хүчилтөрөгчөөр тэтгэдэг нь ой ухаанд төдийгүй тархины ассоциаци чадварт сайнаар нөлөөлдөг байна.

Хөгшрөлтийг удаашруулна.

Корнелийн их сургуулийн эрдэмтэд халуун шоколад нь ногоон цай, дарснаас илүүтэйгээр антиоксидант агуулдаг болохыг тогтоожээ. Антиоксидантууд нь хүний бие махбодийн хөгшрөлт, эд эсийн үхжил, хорт хавдрын үүслийн шалтгаан болох чөлөөт радикалуудын идэвхжилттэй тэмцдэг ажээ. Халуун шоколадыг тогтмол хэрэглэх нь зүрх судасны өвчин, нүдний торлог бүрхэвчийн өөрчлөлт, хорт хавдраас сэргийлэх боломжийг нэмэгдүүлдэг байна.

Сэтгэл санааг өргөнө.

Амин хүчлүүдээр баялаг энэ амтат ундаа нь аз жаргалын даавар болох серотониныг боловсруулах үйл явцад оролдог байна. Цусанд магни ихээр орсноор хүн стресс, сэтгэлийн айдас түгшүүр, хямралтайгаа тэмцэх боломжтой болдог ажээ.

Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна

Халуун шоколаданд цусны даралтыг буулгаж, тогтворжуулдаг полифенол агуулагддаг бөгөөд энэ нь зүрхний шигдээс болох, цусны даралт ихсэх зэрэг эрсдлээс сэргийлдэг байна. Гэхдээ тодорхой тогтсон хэмжээгээр буюу өдөрт хоёр аягаас илүүгүйг хэрэгдэх шаардлагатай гэнэ. Эс бөгөөс халуун шоколад нь сахар, ханасан өөх тос агуулдаг тул бодисын солилцоонд сөргөөр нөлөөлөх хандлагатай ажээ.

Илүүдэл жингээ хаяхад туслана.

Халуун шоколад уухад удаан хугацааны турш цатгалан мэт мэдрэмж төрж, хүч чадал нэмэгдэх тул өөрийн мэдэлгүйгээр илүүдэл илчлэгээ шатаахад хүргэж байдаг.