Узбек будаатай хуурга

Prep Time 15 mins
Cook Time 30 mins
Total Time 45 mins
Course Үндсэн хоол
Cuisine Ази хоол
Servings 4 хүн

Ingredients
  

  • Хонины мах
  • 4-5 ш лууван
  • 1 ш Сонгино
  • Цагаан будаа
  • Давс
  • Амтлагч

Instructions
 

  • Хонины махыг дөрвөлжин хэрчинэ. Цагаан будаагаа сайтар угаагаад урьдчилж усанд дэвтээнэ. Сонгиноо цагариглаж хэрчинэ. /1 бүтэн сонгино/
  • Ширмэн тогоогоо сайтар халааж, наранцэцгийн тос хийсний дараа мах сонгиноо хийж хуурна. Мөн давс амтлагчаа тааруулна.
  • Нарийхан урт хэрчсэн луувангаа дээрээс нь хийж хуурна. Бага зэргийн ус хийж буцалгасны дараа бэлтгэсэн цагаан будаагаа /усыг нь шавхана/ дээрээс нь жигд тараана. Ус нь цагаан будаанаасаа давахгүй байх хэрэгтэй.
  • Галаа багасгаад 20 минут жигнэнэ. Минут болмогц цагаан будааг яаран хутгаж болохгүй. Жаахан хатуухан байвал нэмж ус хийнэ.
  • Галаа унтраагаад 5-10 минут халуун гал дээр жаахан байлга. Болсны дараа сайтар хутга. Давс нэмж болно. Усанд дэвтээсэн үзмээр чимэглэнэ.