tagturitanОрц:

  • Тахиа 1 ш
  • Төмс 3 ш
  • Лууван 1 ш
  • Бөөрөнхий болон ногоон сонгино тус бүр 1 ш
  • Сармис 2 хумс
  • Элсэн чихэр 3 ц/х
  • Хар перец, давс /бага зэрэг/
  • Ус 1 л
  • Гучужан, гучугару / солонгос, үндэсний амтлагч/

Хийх арга:

  1. Тахианы махаа хүйтэн усанд сайтар угааж  1 л усандаа хийж 15-20 минут чанана.
  2. Төмс лууванг том хэмжээтэй хэрчиж буцалж буй шөлөндөө нэмж буцалгана.
  3. Ойроцоогоор 5 минутын дараа бөөрөнхий болон ногоон сонгино, гучужан, гучугару, сармис /бяцлана/, элсэн чихэр, хар перец, давс зэргийг өөртөө тааруулан хийж сайтар хутгаж буцалгана.
  4. Төмс, лууван болох үед шөл тань ширгэж өтгөрсөн байх ёстой. Хэрэв шөл өтгөн байвал ус нэмж болно.