Зуны халуун өдрүүдэд таныг сэргээж, амны цангааг тань тайлах тарвасны шейк хийх аргыг танилцуулъя. Гэрийн нөхцөлд хялбар аргаар хийж гэр бүлээ болон зочиноо дайлаарай.

  1. Тарвасаа зүсээд жижиг дөрвөлжин хэлбэртэй зүсэж бэлдэнэ.
  2. Дөрвөлжин хэрчсэн тарвасаа миксерэндээ хийж дээрээс нь жижиг мөс хийнэ.
  3. Бэлэн болсон бол хөргөгчинд хийж хэсэг байлгаарай. Сэрүү татсан гайхалтай болох болно.
  4.  Бэлэн болсны дараа лемоноор амталж чимж болох ба зочин гийчэндээ өгсөн ч өнгөлөг тансаг харагдах болно.