Нэрт хоол тэжээлийн судлаач Либби Уивер /Libby Weaver/ өөрийн “The Squirrel in a Wheel Syndrome” номдоо турах, бухимдлаа багасгах, уураа дарахын тулд кофе ууж болохгүй хэмээн зөвлөсөн байна. Учир нь ихэнх хүмүүс өглөө сэргэх юм уу ядарсан, уурласан үедээ кофе уухгүй л бол тайвширч чадахаа больсон байдаг. Гэтэл кофеноос өөр сэргээгч үйлчилгээтэй олон зүйл байдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Дараах бүтээгдэхүүнүүд таны биед кофеноос дутуугүй үйлчилж таныг аяга кофе ууснаас илүү сэргээх болно. ​

1.  Шоколад

Кофетой жинхэнэ өрсөлдөгч бол халуун шоколад юм. Какао дахь амин дэм, эрдэс ус нь тархины ажиллагааг идэвхжүүлж, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна шоколад цусан дахь “аз жаргалын даавар” болох серотониныг нэмэгдүүлдэг байна. Тэгэхээр та өглөөний цайндаа хэдэн жижигхэн шоколад оруулаад үз. Харин шоколадны сахрын хэмжээ их учраас өлөн элгэн дээрээ битгий уугаарай.

2.  Тараг

Аяга тараг кофеноос илүү ашигтай шүү. Учир нь тарганд эрч хүчний байгалийн эх булаг болсон магни ихээр агуулагддаг. Хамгийн гол нь дэлгүүрийн тараг, йогурт зэрэг нь мөн л их хэмжээний элсэн чихэртэй байдаг учраас чихэргүй тараг сонгох нь зүйтэй.

3.  Улаан чинжүүтэй хоол

Өглөөгүүр улаан чинжүүтэй хоол идвэл бие махбодын метаболизмыг түргэсгэх бөгөөд чухам энэ нь таныг өдрийн турш эрч хүчтэй байлгах болно. Өглөөгүүр хэт хурц хоол идмээргүй байвал аяга усаар улаан лоолийн шүүс хийгээд  улаан чинжүү уусгаж уугаад үз.  Ийм ундаа хатуухан кофег ч орлож чадна.

4.  Самар

Самрын төрлүүд дотроо ялангуяа бүйлс нь “В”-гийн төрлийн амин дэм болон магни, элбэгтэй байдаг учир бүйлс идсэнээр эрч хүч, энерги авна. Гэхдээ самар маш их калоритой, уурагт хүнс болохоор өдөрт 30 граммаас хэтрүүлэх хэрэггүй.

5.  Эрдэнэ шиш, овьёосны агшаамал

Эрдэнэ шиш юм уу, овьёосны агшаамал нь өглөөгүүр аяга кофег бүрэн орлож чадна. Ийм агшаамалд нүүрс усны нэгдэл, эслэг байдаг нь танд эрч хүч өгч, тархины идэвхжлийг улам нэмэгдүүлнэ.

6.  Бууцай

Бууцай нь “А” амин дэм, эрдэс давс, йод, уургаар баялаг ногоо юм. Үүний ачаар өглөөгүүр бууцай идэхэд кофеноос илүү сэргээх үйлчилгээтэй байдаг. Хэрвээ өглөөгүүр бууцайн навчтай зууш идмээр байвал шарсан өндөгтэй хослуулж идэж болно.

7.  Жимс

Шинэхэн жимс нь хүний мэдрэлийн систем болон тархины ажиллагаанд нөлөөлж, эрч хүчтэй бүтээлч болгодог антиоксидант агуулагддаг. Зундаа бол шинэ жимс үнэтэй байдаг болохоор хөлдөөсөн  үхрийн нүд  идчихээд гарахад аяга кофе ууссан шиг л өдөртөө эрч хүчтэй  байх болно.

8.  Өндөг

Өндгөнд мөн л амин дэм, эрдэс ус элбэг байдаг учир өглөөдөө эрч хүчийг сэлбэхээс гадна биеийн хүчний ажлын дараа биеийг богино хугацаанд сэргээж чадна. Харин өндгийг цадтал идэх хэрэггүй, өглөө бүр өөр өөр бүтээгдэхүүнээр буюу бууцай, улаан лоолиор баяжуулан идэх хэрэгтэй.

9.  Алим

Алиманд бие махбодыг сэргээхэд тустай байгалийн урамшуулагч фруктоз элбэг байдаг. Энэ жимс тархины үйл ажиллагааг дэмждэг учир аяга кофег амимны нухшаар орлуулж болно.

10.             Мах

Мах өглөөгүүр сэргээхэд тустай гэхээр сонин санагдаж байна уу. Маханд ихээр агуулагддаг протейны ачаар хүний бие махбод тун амархан сэргэж эрч хүч хуримтлуулж авдаг. Мэдээж та махнаас кофе шиг сэргээх үр дүн хүлээгээд хэрэггүй ч өглөөний цайндаа мах идсэнээрээ өдрийн турш бүтээлч байх болно. Гэхдээ өглөөдөө та заавал бүтэн стейк идэх албагүй харин багахан махаар өндөгтэй юм уу, махан сендвич бэлтгээд идчих хэрэгтэй.

11.             Гадил

Гадил бол кофены жинхэнэ өрсөлдөгчдийн нэг. Гадилд хүний биед байдаг сахрын ориг хэлбэр болох сахароз, фруктоз, глюкоз зэрэг эрдсүүд агуулагддаг. Ингэхээр танд цаг хагас эрч хүч, бүтээлтэй ажиллахад хангалттай цэнэг өгнө гэсэн үг. Эрч хүчээ сэргээхээр өглөөдөө гадил идээд үз. Гэхдээ бас өлөн байхдаа идэх хэрэггүй.