Ихэнх хүмүүс унтахын өмнө юм идмээр санагдаж хөргөгчөө ухаж зогсдог. Юм идэхгүй л бол нойр нь хүрэхгүй мэт л санагддаг. Гэхдээ юу байгаагаа идэх нь таны шөнийн нойронд муугаар нөлөөлж цаашлаад эрүүл мэндэд мань сөрөг үр дагавартай. Тийм учираас тохиромжтой, зөв хүнсээ идэх хэрэгтэй. Ингэснээр бат бөх нойр авч, эрүүл мэндээ хамгаалж чадна шүү дээ. Энэ удаагийн нийтлэлээр унтахын өмнө идэхэд тохиромжтой хоол хүнсийг танилцуулъя.

СҮҮ

Сүүнд агуулагдах амино хүчил нь биднийг илүү бат бөх, тайван унтаж амрахад тусалдаг. Халаагаад уувал бүр сайн.

ГАДИЛ

Кальци болон амин дэмээр баялаг учир булчингийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй бат бөх нойрсоход тусладаг юм. Хэрэв нойр тань хүрэхгүй байвал нэг ширхэг гадил идээд үзээрэй.

НОГООН ЦАЙ

Ногоон цай нь мэдрэлийн систем, булчингийн ажиллагаа гэхчлэн бүхий л хэсгийг амар тайван байдалд шилжүүлдэг тустай юм.

ОВЪЁОС

Овъёосыг ихэнх хүмүүс турахад хэрэглэдэг. Гэхдээ бай амар тайван унтахад нөлөөлдөг хүнс юм.  Унтахын өмнө ямар нэг юм идмээр санагдмаар байвал

ИНТООР

Интоор жимс нь хүний биоритмийг тогтворжуулдаг гормон болох мелатониныг агуулдаг аж. Саяханы нэгэн судалгаагаар интоор жимс нь хүнийг нойрсуулах үйлчилгээтэй гэдгийг олж тогтоосон байна.

БАЙЦАА

Жигнэсэн байцаа, байцаатай хоол нь таныг амрааж, тархины үйл ажиллагааг харьцангуй тайван байдалд шилжүүлдэг аж.

ТАЛХ

Бүхэл үрийн талханд нүүрс ус ихээр агуулагдах бөгөөд энэ нь тархин дахь триптофаны ялгаралтыг нэмэгдүүлж, нойр хүргэдэг аж.

ХАР ШОКОЛАД

Хар шоколад нь таныг тайван унтахад тус болох төдийгүй стресс, бухимдлыг үгүй болгох эм.

ХУШГА

Хушганд агуулагдах мелатониноос гадна триптофан, аминохүчил нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, амар тайван унтахад том тус хүргэнэ. Гэхдээ та идэх хушганыхаа тоог хэтрүүлж болохгүй, эс бөгөөс илүүдэл жинтэй болж, ахин нэг асуудалтай нүүр тулгарч мэдэх билээ.